Прокурорын газар  НЭГ ТЭРБУМ төгрөгөөр компьютер авч, 230 сая төгрөгөөр ЗОЧИД БУУДЛЫН ЗАСВАР хийлгэнэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-02-03

Аливаа иргэнийг гэмт хэрэ үйлдсэн эсэхийг шүүх тогтоодог. Харин шүүх тухайн иргэнийг хуулийн дагуу зөв шүүсэн эсэхийг хянадаг байгууллага бол прокурорын байгууллага. Гэвч сүүлийн үед тус байгууллагад итгэх иргэдийн итгэл алдарч байгаа. Учир нь одоогийн Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс МУИС-ийн багш асан Д.Янжинхорлоо гэгчтэй үгсэн хуйвалдаж, бусдын өмч хөрөнгийг хуулийн бус аргаар дээрэмдэж авахыг оролдсон байж болзошгүй нэг хэрэгт нэр холбогддог. Уг хэрэг одоо ч шийдэгдээгүй. Энэ мэтээр асуудал ихтэй байгаа тус газар 2022 онд ТАТВАР төлөгчдийн НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР компьютер, тоног төхөөрөмж нийлүүлэх, улсын төсвийн 230,329,800 төгрөгөөр Сургалт судалгааны төвийн зочид буудлын засвар үйлчилгээ хийлгэх өндөр дүнтэй тендер зарлажээ!!

Төсвийн байгууллагууд жилийн жилд л компьютер, тоног төхөөрөмжөө шинэчилж, солих агуулгаар төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг. Үнэхээр тоног төхөөрөмжөө сольж шинэчлээд ажил нь үр дүн гарч, сайжирдаг бол яая гэхэв. Харамсалтай нь тийм биш. Мянга сайхан шинэ техник хэрэгсэлтэй болсон ч ажил нь ахьдаггүй, бахь байдгаараа гацдаг нь л асуудал дагуулдаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.146.158)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.