Ахмадуудынхаа ТЭТГЭВРИЙГ НЭМЭХ САНААЧИЛГА гаргасан ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ баярлалаа!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-02-03

Монгол Улсын төрийн тэргүүн, бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ухнаагийн Хүрэлсүх бар жилийн сар шинийн босгон дээр ТӨР, АРД ТҮМЭН, АХМАДУУДДАА хэрэгтэй чухал шийдвэрийг санаачлан, Засгийн газарт чиглэл өгсөн нь байгаа онолоо.  Ахмад настны тэтгэврийг нэмэх шийдвэрийг гаргасан Ерөнхийлөгчийг бүхий л ард түмнээрээ, улстөрийн АН, МАН-гүй л сайшаан магтаж, ам уралдан ярьцгааж байна.

Төр түмэнд хэрэгтэй энэ мэт шийдвэрийг төрийн гурван өндөрлөг цаг үеэ мэдэрч хурдан шуурхай гаргаж, хуульчлан баталж гаргавал  улстөрийн өндөр оноо авч, нэр хүнд нь өсөх боломжтой. Урьд өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны шинэ жилийн босгон дээр ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛТЭЙ АХМАДУУДЫНХАА ЗЭЭЛИЙГ ТӨРӨӨС НЭГ УДАА ТЭГЛЭХ түүхэн шийдвэрийг гаргуулж байсан. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч яг л Женко шиг оновчтой уран нүүдэл хийчихлээ.

Монгол хүн эх орныхоо, байгалийн баялгийнхаа эзэн байх ёстой гэсэн шийдвэрийг тэрбээр Ерөнхий сайд байхдаа гаргаж байсан. Эзэн юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг хэмээх улстөрийн түүхэн шийдвэрийнхээ үр шимийг хүртэж Оюутолгой төслийг монголчуудад үр ашигтай байх Засгийн газрын шийдвэрийг алга ташин хүлээн авав. Ертөнц даяанаа Монгол гэсэн нэрийг дуурсгах “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн нь эхнээсээ үр дүнгээ хүртлээ.

Төр түшилцэж, түмэн олныхоо эв нэгдлийг илэрхийлсэн МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮН ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ ахмад буурдууд ерөөл буянаа илгээж нь дамжиггүй ээ!! ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ БАЯРЛАЛАА

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.46.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.