ЦОГТЫН ЦАГААН БАЙШИНГ хашаажуулахаар 79 сая төгрөг төсөвлөжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-02-08

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ЦОГТЫН ЦАГААН БАЙШИН /БАЛГАС/-Г хашаалах тендер зарлажээ!!! Байгаль хамгаалах сангийн 79 сая төгрөгөөр хашаажуулах аж. Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Чин толгойн хэрэмнээс зүүн хойшоо 20 гаруй километрт Халдунзүрх ууланд Туул голын хөндийд оршино. Цогт хунтайжийн ээж Мадай Тайгал хатны өргөө номын сургууль байсан цагаан ордны суурь юм. Гэтэл аймаг, орон нутагт нь хийж хэрэгжүүлэх ажил олон буйг Булган аймгийн иргэд ярьж байна.

Б.Ариун-Эрдэнэ даргаа, өөр хийж хэрэгжүүлэх, өөд нь татчих ажил танд алга уу. Эрдэнэт хотын дагуул, хөгжих боломжтой хэдий ч сүүлийн жилүүдэд ёстой элэгээрээ хэвтэж, уруудан доройтож байгаа аймаг гэхэд хилсдэхгүй. Ядаж л 17 сум нь эрүүл мэндийн түргэн тусламжийн автомашингүй байгаа гээд бодохоор хөгжлөөс хэдий чинээ хоцорсон нь илт байгаа биз дээ!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.247.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.