О.Ганбаатар дарга аа!!! 100 сая төгрөгөөр ПРОГРАММ шинэчилж байхаар ГАНЦ АВТОБУС ч болтугай аваач!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-02-17

Нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудын дийлэнх нь ашиглалтын хугацаа дуусчихсан. Хотын иргэд хүйтэн автобусанд чихэлдэж, заримдаа автобустайгаа хамт шатаж, осолдсоор байгаа нь үнэн дүр төрх. Саяхандаа нийтийн тээврийн гурван автобус мөргөлдсөн ноцтой осол болсон. Өнгөрсөн оны сүүлчээр  Энхтайвны гүүрэн дээрээс автобус унасан гэх мэтээр осол аваараар арвин байгаа. 

Гэтэл 2022 оны 02 дугаар сарын 14-нд 100 сая төгрөгөөр “САНХҮҮГИЙН ПРОГРАММ ШИНЭЧЛЭХ” гэсэн агуулга бүхий тендер зарлажээ!! “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын даргаар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч О.Ганбаатар ажилладаг. Тус авто бааз нь 130 автобус, 500 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.144.146)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.