Говьсүмбэр аймгин ИТХ болон ЗДТГ-ын ажилчид татвар төлөгчдийн 150 САЯ төгрөгөөр ХООЛОНД ОРЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-02-17

2020 оны орон нутгийн сонгуулийн дараахан Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын баг хамт олон  Иргэдийн төлөөлөгчдийн хоёрдугаар хуралдаан ажлаа танилцуулсан байна. Уг үйл ажиллагаанд ТӨСВИЙН 150 сая төгрөгийг зарцуулсан байна. Тодруулбал Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын Шилэн дансны мэдээлэлд дурдсанаар “ИТХ-ын хоёрдугаар хуралдааны үйл ажиллагаанд ороцлсон ЗДТГ-ын алба хаагч, хурлын төлөөлөгчдийн хоол” гэсэн агуулгатайгаар 150 сая төгрөгийн зарлагыг бичжээ. Мөн дээрх агуулга бүхий утгаар 222 мянга 312 төгрөгийг олон удаагийн гүйлгээгээр гаргажээ. Ингэснээр тус аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилчид 150 сая 222 мянган төгрөгийг нэг өдрийн хоолны зардалд хэрэглэсэн болж таарах нь.

Төсвийн мөнгийг дан ганц хоолонд ороход үрээд зогсоогүй байна. Тухайлбал зэргэлдээх Дундговь аймгийн Засаг дарга болон албаны дарга нарыг хүлээж авахад 276 мянган төгрөг, 00-04ГСА гэх аймгийн Засаг даргын тамгын газрын даргынхаа авто машины засварт нэг сая 429 мянга, 14 сая 500 мянган төгрөгөөр 40тн контейнер худалдан авах, Ерөнхийлөгчийн шагнал гардуулахад 181 мянга 900 төгрөг, аяга, уутны үнэнд 4 сая 765 мянган төгрөг, Хүний эрхийн комиссын гишүүдийг хүлээн авахад 250 мянга, Дорноговь аймгийн алба, хэлтсийн дарга нарын уулзалтын зардалд 180 гаруй мянга, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, албаны хүмүүсийг хүлээн авах зардалд 495 мянга 100 төгрөг гэх мэтээр гарын салаагаараа усргажээ. Төсвийн мөнгө ямар ёолох биш, түүний араас хэн нэхэх юм гэсэн үрэлгэн хандлагаар татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий зүйлд зарцуулсан нь илт байна.

Энэ мэтээр дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа Г.Батзам даргад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХ УУ...!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.135.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.