Б.Дүгэржав дарга ТОГТООЛ зөрчиж 236 САЯЫГ үр ашиггүй үржээ!!!
Сэдэв, асуудал
/
2022-02-18

Ховд таймгийн засаг даргаар Б.Дүгэржав ажиллаж байгаа.

 Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 103 дугаар захирамжийн дагуу Б.Дүгэржавыг Ховд аймгийн Засаг даргаар томилсон юм. Ийнхүү тэрбээр тус аймгийн ЗАСАГ ДАРГААР хоёр дахь удаагаа тухлаад буй нь энэ юм.  Тэгвэл тэрбээр  ажиллаж ирсэн хугацаандаа цар тахлын үед дагаж мөрдөж байгаа  ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ЗӨРЧИЖ иржээ
ЗАСГИЙН БОДЛОГО, ТӨРИЙН ХУУЛИА хэрэгжүүлдэггүй ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ямар хариуцлага хүлээлгэх вэ?  
Л.Оюун-Эрдэнэ сайд өнгөрөгч онд орон нутгийн удирдлагуудад хандаж ХУУЛЬ ЗӨРЧСӨН бол арга хэмжээ авч эхлэх тухайгаа САНУУЛЖ байсан. Харин одоо Л.ОЮУН-ЭРДЭНЭ сайд ХАРИУЦЛАГАА тооцох цаг болжээ. ЗАСГИЙН ГАЗРААС ДАГАЖ МӨРД гэж үүрэгдсэн ЗАСГИЙН ГАЗРЫН 43-Р ТОГТООЛЫН хэрэгжилт байдаггүй. Харин ч эсрэгээрээ ТОГТООМЖ ЗӨРЧСӨН ноцтой үйлдэл гаарчээ
 Тухайлбал Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав ЦАР ТАХЛЫН хүнд НОМ, СЭТГҮҮЛ, БЭЛЭГ, ДУРСГАЛЫН СУВИНЕР зэрэг шаардлагагүй ажлуудад нийт 236 САЯ төгрөг үржээ
БАРИМТ:

Ховд аймгийн засаг дарга Б.Дүгэржав ЦАР ТАХЛЫН хүнд цаг үед буюу 2021 оны 12-р сарын 23-ны өдөр ӨНДӨР ХӨХИЙН УНАГА НОМ ХЭВЛЭХ нэрээр 6 САЯ төгрөг  үрсэн бол ЗГХЭГ-ын УРАМШУУЛЛЫН ЗАРДАЛ, ДУРСГАЛЫН ЗҮЙЛ гэх утгаар 9 САЯ ТӨГРӨГ, СЭТГҮҮЛИЙН ҮНЭ гэх нэрийдлээр 24 САЯ ТӨГРӨГ, УХААЛАГ ДЭЛГЭЦИЙН ҮНЭ гэж 26 САЯ, ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГАНД 26 САЯ, ПРОЦЕССОРЫН ҮНЭ гэх утгаар 26 САЯ, ЗӨӨВРИЙН ТАЙЗ ДЭЛГЭЦ ХУДАЛДАЖ АВАХ нэрээр 98 САЯ, АХМАДЫН ӨДРИЙН ГАРЫН БЭЛЭГ гэж 14 САЯ, СОЁЛЫН ДУРСГАЛЫН СУВИНЕРТ 7 САЯ ТӨГРӨГ тус бүр үржээ. Тус зарлагуудын нийт өртөг 236 САЯ төгрөг болж байна

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.30.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.