33 тэрбумын Х.Ганхуяг, Г.Дамдинянм, Г.Амартүвшин нарт ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-02-22

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байхдаа Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгсөн байдаг. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас тодруулахад "Энэ зээл бол цэвэр бизнесийн зээл. Хүү өндөртэй. Г.Дамдинянмыг гишүүн болохоос нь өмнө гүйцэтгэх захирлаар урьж ажиллуулж байсан юм. Одоо ямар ч хамаарал байхгүй. Энэ зээл биднийг гишүүн болохоос өмнө олгогдсон зээл" гэсэн юм.  Г.Амартүвшин 2019 оны сүүлийн хагаст Монголын Улсын Хөгжлийн банкны захирлаар ажилласан хугацаандаа 327 тэрбум төгрөгийн зээлийг толгой мэдэн гаргасан байдаг аж. Тухайн үеийн зээлдэгчдийнх нь дунд 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” гэх компани багтсан байгаа юм. Тус компани гурван хувьцаа эзэмшигчтэй  бөгөөд 2018 онд автомашины засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр байгуулагджээ.

Тэднийг нэрлэвэл, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, “Глобал майнинг сервис” ХХК, Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар юм байна.  Аялагч Ө.Батбаяр нь УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн хамт аяллын нэвтрүүлэг хийн, өнгөрсөн хугацаанд дөрөө харшуулж ирснийг олон нийт мэднэ. Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны мэдээлэлд “Вертекс майнинг сервис” компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай овог нэгт Хассуурийн Хашчимэг гэгч ажилладаг ажээ. Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нартай холбоотойгоор зарим иргэнийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Амартүвшин нарт ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭН шалгаж эхэлсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.15.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.