Өвөрхангайн ХУЖИРТ сумын Засаг дарга нь ИТХ-ын дарга даа ЛАНД-200 автомашин авч өгөх ТЕНДЕР зарлажээ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-02-24

УИХ-аас “орон нутгийн иргэдийн хүсэлт, санаачилгад нийцсэн, чухал ажлыг хийж санхүүжүүлээрэй” хэмээн орон нутгийн төсвийг бие даасан байдалтай болгосон. Уг нь сум орон нутагт хөдөө аж ахуйн гаралтай болон ахуйн үйлчилгээний зориулалттай жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх боломжтой. Дугуй засвар, даацын болон хөнгөн блок, ма, сүүний, талх, хүнсний бүтээгдэхүүний, мужаан сийлбэр, арьс шир элдэх, боловсруулах гэх мэтээр сумын иргэдийн амьдралыг дэмжсэн, орлогыг нэмэгдүүлсэн, ажлын байрыг хадгалсан үйлдвэрлэл үйлчилгээг санхүүжүүлэх ёстой.

Сумдууд ч орон нутгийн төсвийн хөрөнгөөр юу хийхээ сумын иргэдээсээ асууж, олонхийн санал их ирсэн ажлуудыг хийдэг. Сургууль цэцэрлэгийн гадна талбайн тохижилт, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаас гадна сумынхаа ойд зориулсан бүтээлч үйлсэд ашигласан нь их бий.

Гэтэл Өвөрхангай аймгийн Хужирт сумынхан төсвийн мөнгөө сумын даргаа МАШИНТАЙ БОЛГОХОД зарцуулах аж. Тодруулбал тус сумын Засаг дарга Т.Баянмөнх нь 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр тамга дарж, гарын үсгээ зурсан 60 сая төгрөгөөр ХУЖИРТ сумын ИТХ-ын даргад 2008 оны Ланд-200 маркын автомашин авч өгөх тендер зарласан байгаа нь анхаарал татаж байна.

Татвар төлөгчдийн мөнгийг амин хувьдаа энэ мэтээр завшиж, эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа Хужирт сумын удирдлагуудад ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдоржоос шаардаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.38.15)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.