Н.Мандуул: ХХБ  манайхаас өнөөг хүртэл  цэвэрлэгээний мөнгө гэж НЭХДЭГ. Байрны гэрээ нь ХУУЛЬ БУС!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-03-02

Монгол улсын Хөгжлийн банк нь Худалдаа хөгжлийн банкны төв байрнаас түрээслэж байршдаг. Тодруулбал ХХБ-ны 11, 12 дугаар давхруудын  3240 м2 талбайг эзэмшдэг. Энэ үйлдэл нь Ашиг сонирхолын тухай хуулиас урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.1.Төрийн байгууллагын байрлаж байгаа байранд түүний үйлчилгээг эрхэлдгээс бусад аж ахуйн нэгж, байгууллага байрлахыг хориглоно гэснийг зөрчжээ.

 Энэ талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Офиссын хувьд бол 2014 онд Худалдаа хөгжлийн банктай гэрээ хийгээд авсан юм билээ. Манай банкны зүгээс энэ гэрээг шударга бус гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа. Шүүх хурлаар манай эсрэг шийдвэр гарсан юм билээ. Бид давж заалдана. Шүүхийн явцад хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гараад 4,5 тэрбумын үнийн зөрүү үүсч, хохирол учирсан гэх дүгнэлт гарсан. Бидний зүгээс бол байрны асуудлаа нэг талд нь гаргаж шийднэ. 4,5 тэрбумын хохирлоо авах ёстой. Тэр төлбөр тооцоо нь одоо ч үргэлжилж байгаа. Манайх чинь хоёрхон давхарт нь үйл ажиллагаа явуулдаг. Одоог хүртэл манайхаас цэвэрлэгээний мөнгө нэхдэг. Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудад бид санал тавьсан ч одоог хүртэл хариу өгөхгүй яваад байгаа” гэв. Манай сайт өмнө нь Хөгжлийн банк болон Худалдаа хөгжлийн банк хоорондын байгуулсан гэрээг ил болгон мэдээллэж байсан билээ.

Шилэн данс хөтлөж эхэлсэн цагаас нь харвал 2020 оны Нэгдүгээр сараас эхэлж сар бүр 9.720.000 жилийн 12 сард 116.640.000 төгрөг болох юм. Төрийн өмчит компани болон төсвөөс санхүүждэг бүх л байгууллага шилэн данс хөтлөлтийг цаг тухай бүрт хөтөлдөг байхыг бид шаардах эрхтэй. Энэ мэтийн утга нь үл ойлгогдох гүйлгээнүүдийг учрыг тодруулах хэрэгцээ зайлшгүй үүсээд байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.31.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.