Д.Банзрагч захирал одоо байгаа байраа голж 321 сая төгрөгөөр ОФФИС ТҮРЭЭСЛЭХ нь!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-03-02

Монголын төрөөс нүүрс тээврийн гол зам бол ТӨМӨР ЗАМЫН САЛБАР хэмээн онцлон үзэж энэ чиглэлд нэлээд олон шийдвэр гарган, төрийн өмчит компаниудыг байгуулаад байгаа. Түүний нэг нь “Зүүнбаян төмөр зам” ХХК юм. Засгийн газрын 117-р тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдаж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын суурь бүтэц барих, төмөр замын суурь бүтэц эзэмших, ашиглах, төмөр замын суурь бүтцийг ашиглан тээврийн үйл ажиллагаанд оролцож, ашиг олох зорилгоор үндсэн үйл ажиллагаа явуулж байна. Тус компанийн 66 хувийг “Эрдэнэс–Тавантолгой” ХК, 34 хувийг Монголын төмөр зам ТӨХК эзэмшдэг.

Монгол улсад шинээр 6600 гаруй километр төмөр замыг 3 үе шаттай барихаар төлөвлөж, эхний ээлжинд барих 1100 орчим километр төмөр замын хэсэгт Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын суурь бүтцийг барихаар тусгасан юм. Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхайн ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд голлох үүрэгтэй гэж үзсэн.

Тэгвэл Д.Банзрагч захиралтай тус компани “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 321 САЯ ТӨГРӨГИЙГ байрны түрээсэнд өгөх тендер зарлажээ!!

 Тодруулбал Хотын төвийн А бүсэд 800-850 м.кв талбайтай, Оффисын байр байрлаж буй давхарт эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөтэй, халуун, хүйтэн устай, аюулгүй байдлыг бүрэн хариуцах 24 цагийн нэгдсэн харуул хамгаалалттай байх, Оффисын байрны гадна талд ажилчдын автомашин байрлах авто зогсоолтой байх, Авто зогсоол нь харилцагч байгууллага болон зочид ирэхэд хангалттай /10-с дээш/ байхыг шаардсан байна. Нийт төсөв нь 321 сая төгрөг байх аж.

Гэтэл төрөөс төмөр замаа барих гээд энд тэндээс мөнгө гуйж, гадна дотноос өр тавьж байна. Байрлаж байгаа голох нь чухал биш, төмөр замаа хурдхан тавьж, төрийн ажлыг удаашруулахгүй байх чинь гол нь биз дээ! Д.Банзрагч захирлаа. Ард түмний мөнгийг ингэж нэг байрнаас нөгөөд шилжиж үр ашиггүй зүйлд үрэн таран хийхгүй байвал дээр байна шүү!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.40.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.