"АВЛИГАЖСАН" шүүгч нарыг шалгах Шүүхийн САХИЛГЫН ХОРОО 400 саяар МАШИН АВАХ тендер зарлажээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-03-02

Монгол Улсын Их хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлээд байна. Тус хуульд шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог шинээр эмхлэн байгуулсан.  Сахилгын хороо нь 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдаж байгаа байгууллага юм. Хуульд зааснаар тус байгууллага нь шүүхийн төсвөөс санхүүжих, бие даасан байгууллага байна гэж хуульд заасан. Гэвч хууль шүүхийн байгууллагынханд итгэх иргэдийн итгэл алдарсан. Шүүгчид АВЛИГА авсан, бичлэгдүүлсэн, алдаа гаргасан гээд ШҮҮМЖЛЭЛД ИХ өртдөг.

Орон тооны 9 гишүүнээс бүрдэх ба гишүүд нь 6 жилийн бүрэн эрхийн хугацаатайгаар зөвхөн 1 удаа сонгогдож, томилогдоно. Шүүгчтэй холбоотой сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь сахилгын зөрчлийн тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авах, сахилгын хэрэг үүсгэх, шалгах, Сахилгын хорооны хуралдаанаар хянан шийдвэрлэх, гомдол, эсэргүүцэл гаргах, гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бүрдэх юм. Тэгвэл дээрх байгууллагын гишүүд 2021, 2022 онд үйлдвэрлэгдсэн жийп машины унах аж.

Улсын төсвийн 400 сая төгрөгөөр дөрвөн ширхэг жийп авах тендерийг зарласан байна. “Таванбогд моторс”, “Мөнххада” ХХК, “Моннис моторс” ХХК-дад зарагдаж байгаа суудлын автомашинуудын үнийг харьцуулж үзэхэд LС Prado petrol medium 2.7L, загварын туулах чадвар сайтай ЖИЙП машин авах боломжтой

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.254.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.