Ч.Номин, Г.Сайханбаяр сайдууд 800 сая төгрөгийг ХООРОНДОО "ЗУВЧУУЛСАН" УУ... !!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-03-02

Монгол улс бие даасан, тусгаар тогтносон улс болоод хэдийнээ 100 жилийг ардаа үджээ. Энэ хүрээнд харийн эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо салан тусгаарлаж эрч чөлөөгөө сэргээн мандуулсаны 100 жилийн ой буюу АРДЫН ХУВЬСГАЛЫН 100 ЖИЛИЙН ОЙГ тэмдэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч Коронавирусийн халдварт өвчнөөс шалтгаалан дээрх ойг  тэмдэглэж чадаагүй. Харин төсвийн мөнгийг үрэх хэмжээнд хэдэн сайд, дарга нар өөр хоорондоо нэг нэгнийхээ яамд руу их багцаар мөнгө шилжүүлсхийгээд өнгөрүүлсэн. Засгийн газраас ч Үндэсний их баяр наадмыг өнжих шийдвэр гаргасан. Гэтэл Соёлын яамнаас “Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт цэргийн жагсаал зохион байгуулах” гэсэн утгаар 500 сая, “Ардын хувьсгалын 100 жилийн ТВ шилдэг контент шалгаруулалт” гэх агуулгаар 300 сая төгрөгийг Батлан хамгаалах яам руу шилжүүлжээ.

Гэтэл дээрх мөнгөөр ямар жагсаал зохион байгуулсан, ямар нэвтрүүлгийг санхүүжүүлж шалгаруулсан нь тодорхойгүй байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин нар дээрх мөнгийг “ЗУВЧУУЛЧИХСАН” юм биш биз гэсэн хардлага төрж байна. Энэ мэтээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ САЙД ДАРГА НАР НЬ ХУВААГААД “ЗОХИЦУУЛЧИХДАГ” юм биш байгаа, арай!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.116.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.