АЛТАНБУЛАГ сумын БӨХӨГ голоос ХАЙРГА олборлодог  ПИРАМИДПРОГРЕСС ХХК хүний аминд хүрчээ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-03-02

Төв аймгийн Алтанбулаг сумын хоёрдугаар багийн нутаг БӨХӨГ голын баруун салаанд элс хайрга олборлодог талбайд “Пирамидпрогресс” ХХК-ийн нэгэн ажилтан эндсэн харамсалтай хэрэг гарчээ.  Тухайн хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн хэлтэс шалгаж, хэрэг бүртгэлийн ажиллаггаа явуулж байгаа аж. Тухайн хохирогч нь 50 настай тус компанийн үндсэн ажилтан бөгөөд засварын ажил хийж байгаад дайруулж, хавчуулагдаж нас барсан гэж цагдаагийн газраас мэдээллээ. “Пирамидпрогресс” ХХК нь 2014 онд үүсгэн байгуулсан. Хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар Бямбахоролын Энхбаяр гэдэг хүн ажилладаг. 201 онд анх байгуулагдахдаа “Автомашинаар ачаа бараа тээвэрлэх” үйлчилгээ үзүүлнэ гэж байсан бол 2021 оны 08 дугаар сараас “элс хайрга олборлорлт”, “барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх” зэргээр үйлгээний төрлөө өөрчилсөн байдаг.

ХУД-ын 13-р хороо, Шувуун Фабрикийн автобусны эцсийн буудлаас Төв аймгийн Алтанбулаг сумын төв хүртэлх 13.7 км шороон замаар өдөрт дунджаар 4-5 мянган хүн зорчдог байна.

Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар усрдаг Бөхөг гол нь Туул гол руу зутгадаг голуудын нэг бөгөөд Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ-аас Засгийн газрын 2015 оны 7 дугаар сард баталсан 289-р тогтоолыг үндэслэн “энгийн хамгаалалтын бүс” болгон тогтоосон. Гэтэл аймгийн ИТХ-ын дээрх тогтоолыг Алтанбулаг сумын ИТХ-аас 2018 онд Бөхөг голын энгийн хамгаалалтын бүсийг өөрчилж  булгийн дотогш оруулан тогтоож, баруун булгийг энгийн хамгаалалтаас гаргах шийдвэрийг гаргаж байжээ.

Сумын ИТХ-ын 2018 оны дээрх шийдвэр нь УИХ-аас баталсан Усны тухай хуулийг ноцтой зөрчсөн, БОАЖЯ-ны дүгнэлтгүй зэрэг зөрчлийг агуулсан, нутгийн иргэд, оршин суугчдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр байсан гэдгийг “Бөхөг голоо хамгаалъя” хөдөлгөөний хуулийн зөвлөх онцоллоо. Түүнчлэн “Пирамид прогресс” ХХК-д давуу байдал бүрдүүлж, лиценз олгох боломжийг олгох үүднээс зориудаар 36-р тогтоолыг гаргасан гэж үзэж байгаа аж.

Осол гарсан талбайд өмнө нь өөр уурхай ашиглалтын лиценз эзэмшиж байгаад урт нэртэй хуулийн хүрээнд 2012 онд хүчингүй болсон байдаг. Тус хуулиар дахин лиценз олгохыг ч зөвшөөрөөгүй. Гэтэл Алтанбулаг сумын ИТХ-ын тэргүүлэгчид хууль зөрчиж, нутаг орноо ухуулах шийдвэрийг гаргасан нь сүүлдээ ийнхүү эрдэнэт хүний амь нас эрсдэх үндэслэл болсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.241.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.