Хэвлэж гараагүй КОМИКС номд 75 сая төгрөг зарлагаджээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-03-08

Соёлын яамнаас хэрэгтэй хэрэггүй олон төсөлд ТАТВАР төлөгчдийн мөнгийг ҮРЖЭЭ. Жишээлбэл ямар ч үр ашиггүй, олон нийтэд танигдаж, уншигдаагүй зурагт номонд зориулж 75 сая төгрөгийг шилжүүлсэн баримт байна. Өмнө нь яг ийм утгаар 75 сая төгрөгийн санхүүжилтийг олгож байсан. Дээрх төсвийг "ЭКОНТЭ" ХХК -ийн данс руу шилжүүлсэн байх нь анхаарал татдаг. Учир нь дээрх аж ахуй нэгжийг 2020 оны 10 сард байгуулсан компани байжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар 2018 онд эхлүүлсэн уг төслийн багт комик зураач, зохиолч  Н.Эрдэнэбаяр, сэтгүүлч, зохиолч Г.Бадамсамбуу, түүхч, доктор Н.Хишигт, судлаач Б.Бат-Эрдэнэ, Н.Дэмбэрэл, Э.Тамир нар ажилладаг.

Тэгвэл Соёлын яамнаас “Ардын хувьсгалын 100 жил”-ийн ойн хүрээнд 150 сая төгрөгийг “Их жанжин Д.Сүхбаатарын намтарчилсан комикс” номын найман ботийг хэвлэж гаргахад зориулсан байдаг. Ямартай ч Ковидын хүнд нөхцөлд 75 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Гэвч тус комикс ном хэвлэгдэж гараагүй, олны гараагүй байгаа нь анхаарал татаж, ТӨСВИЙН МӨНГИЙГ ЗҮЙ БУСААР хувааж хүртдэг буруу жишгийг хөхүүлэн дэмжсэн нь харамсалтай!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.239.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.