Ц.ЭНХТҮВШИН дарга та ХУУЛИЙГ МӨРДӨЖ, тайлбар өгнө үү!!!
Сэдэв, асуудал
/
2022-06-02

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутагт байрлах Шивээ-Овоогийн уурхай нь  1991 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анхны нүүрсээ борлуулж эхэлсэн Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг 1995 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн өмч давамгайлсан “Шивээ-Овоо” ХК болгон зохион байгуулж, компанийн дүрмийн сангийн 90% нь төрийн өмчид үлдэж, 10% нь 3300 гаруй хувьцаа эзэмшигчдэд хувьчлагдсан байдаг.

Нүүрсний салбарыг хөгжүүлэх “Мастер төлөвлөгөө”-ний хүрээнд 1998 онд Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр уурхайн техник, технологийг шинэчлэх төсөл хэрэгжиж эхэлсэн бол 2001 оны 9 дүгээр сар гэхэд тус уурхай жилдээ 4.6 сая.м3 хөрс хуулж, 2.0 сая тн нүүрс олборлох хүчин чадалтай болсон байна
Тус компани 2021 оны статистикийн мэдээгээр Монгол Улсын эрчим хүчний нүүрсний х 28.3%-ийг хангадаг, Монголын эрчим хүчний 70%-ийг үйлдвэрлэдэг “ДЦС-4”, ТӨХК-ийн хэрэгцээний 50%-ийг хангажээ
Тэгвэл тус газрын удирдлагууд ЦАР ТАХЛЫН үед хэрхэн ажиллаж ирэв!
 “Шивээ-Овоо” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.ЭНХТҮВШИН цар тахлын үед дагаж мөрдөж ирсэн ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ, ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛИЙГ зөрчиж ЗАРЦУУЛАЛТ, ТАЙЛБАРАА нууж дарагдуулан БАРААНЫ ҮНЭ, СЭТГҮҮЛИЙН ТӨЛБӨР нэрээр нийт  358 САЯ төгрөг үржээ!!!
Мөн УЛСЫН ТӨСӨВ хүнд байсан цаг үед TEREX машины төлбөр нэрээр сар тутамд 97 САЯ төгрөг зарлагадсаар иржээ

БАРИМТ:

 

Шилэн дансны хуулинд ТОВЧ ТОДОРХОЙ, ШУУРХАЙ БАЙХ гэдэг заалт бий. Тус газрын удирдлагууд ЯМАР БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН, ЯМАР ТӨСӨВ, эх үүсвэрээс ХУДАЛДАЖ АВСАН нь тодорхойгүй байгаа нь ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛИЙГ зөрчжээ. Иймд Ц.ЭНХТҮВШИН дарга та ХУУЛИЙГ МӨРДӨЖ, тайлбар өгнө үү!!!

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.4.125)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.