Б.Цэнгэл дарга аа!! 4 тэрбумын өглөг авлагаа БҮРЭН БАРАГДУЛУСАН УУ...!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-03-25

Монгол улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төрийн өмчийн бодлого  зохицуулалтын газар гэж бий. Даргаар нь насаараа МАН-д зүтгэсэн Б.Цэнгэл гэгч эрхэм ажилладаг. Тэгвэл Б.Цэнгэл даргын тэргүүлдэг ТӨБЗГ нь 2021 онд хангалтгүй ажилласан хэмээн Аудитын байгууллагаас дүгнэжээ. Тодруулбал, ХАА бирж ХХК-иас 2019 оны цэвэр ашгаас улсын төсөвт төвлөрүүлэх ёстой 543 сая төгрөгийг төвлөрүүлээгүй, УБТЗ ХНН-аас 2019 онд 1 тэрбум 137 сая төгрөгийг улсын төсөвт оруулаагүй, “Монгол Кувейтын байгаль хамгаалах төв” ТӨҮГ-ын 2019 оны орлогоос 19,2 сая төгрөгийг, “Эрдэнэс монгол” ХХК-ийн 2019 оны ногдол ашгаас улсын төсөвт 2 тэрбум 37 сая төгрөгийг улсад төвлөрүүлээгүй. 179 сая төгрөгийн түрээсийн орлогын авлагыг тайланд дурдаагүй, 109 сая төгрөгийн гүйлгээг шилэн дансанд тусгаагүй гэх мэт зөрчил илэрч, төлбөрийн акт тогтоосон байна. Индээс үзвэл ТӨБЗГ-ын дарга нар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж байна гэдгийг пүгнэж болох нь.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.65.157)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.