МАН засаглаж буй нийслэлийн найман дүүргийн зарим дарга нар ДУБАЙД долоо хоног ЗУГААЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-03-29

Төсвийн мөнгө ёолдоггүй шэж үгтэй. Тийм ч учраас эрх баригчид дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж, ёстой нэг хэмжээ хязгааргүй эрх мэдэлтэй болсон юм шиг татвар төлөгчдийн мөнгөөр гараа угааж байна гэхэд хилсдэхгүй нь!

Дээгүүрээ ЖДҮ, Хөгжлийн банкны мөнгийг хувааж идэж байхад доодуул нь ч бас зүгээр суухгүй бололтой. Элдэв төсөл маягаар хувийн компаниудаа дэмждэг бол дүүргийн дарга нар нь тушаал гаргаж Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл ДУБАЙ хотод долоон хоног туршлага судлах аялал нэрийдлээр зугаалуулах шийдвэрийг гаргасан байна. Ингэхдээ 2020 оны орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан нийслэлийн найман дүүргийн Тамгын газрын дарга нар болон бусад хүмүүсийн хамт явцгаасан гэдгийг эх сурвалж хэллээ.

Дээрх мэдээллий баталгаажуулж зарим дүүргийн Шилэн дансны мэдээллийг шүүж үзэхэд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тушаал гарч гурван хүнийг Дубайд аялуулахыг зөвшөөрч улмаар татвар төлөгчдийн 25 сая төгрөгийг зарлагадсан байна.

Энэ мэтээр МАН засаглаж байгаа найман дүүрэг /Баянгол, Баянзүрх, Багануур, Багахангай, Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх, Хан-Уул/ -ийн удирдлагын багийнхан ийнхүү Дубайд аялаж, татвар төлөгчдийн мөнгийг үнэгүйдүүлсэн байж болзошгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.111.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.