Б.Ариун-Эрдэнэ дарга дөрвөн аймгийн НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН, УУЛЗАЛТАД 16 сая төгрөг ЗАРЛАГАДЖЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-03-29

Монгол улсын Засгийн газраас Төсвийг хэмнэх 43-р тогтоолыг баталсан. Тэрхүү тогтоол өнөөг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Харин Ардчилсан нам засаглаж байгаа зарим аймгуудад Засгийн газрын дээрх тогтоол хэрэгждэггүй бололтой.

Тодруулбал 43-р тогтоолд салбарын хэмжээнд хийх сургалт, семинар, хурал, зөвлөгөөн болон газар дээрх хяналт-шалгалт зэргийг цахим хэлбэрээр зохион байгуулж, сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зэрэг арга хэмжээний болон дотоод албан томилолтын зардлыг хэмнэх; 1.6. Засгийн газрын шийдвэр гарснаас бусад баяр ёслол, тэмдэглэлт ой, урлагийн наадам, спортын уралдаан тэмцээн, салбарын өдөр, аялал зугаалга зэргийг зохион байгуулахгүй байх гэснийг ноцтой зөрчжээ.

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн А./551 тоот захирамжаар 2021 оны 12 дугаар сард “4 аймгийн ЗДТГ-ын алба хаагчдын нөхөрсөг уулзалт, тэмцээний зардал”-д 16 сая төгрөг зарлагаджээ!! Дээрх мэдээллийг Булган аймгийн Шилэн дансны мэдээллээс харж болно.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.122.33)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.