Х.Баттулгын тэвчээр алдарч Ж.Батсуурь гишүүнд ХАТУУХАН ҮГ ДАЙВ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-03-29

Монголын улстөрийн хоёр гол хүчний нэг Ардчилсан нам өнөөдрийг хүртэл дарга цэрэг, тамга тэмдэгний маргаанаа эцэслээгүй. Хоёр жил гаран хэрэлдсэний эцэст хөшигний ард хөмсгөө зангидан зогсдог нөхөр ЖЕНКО ил гарч, өөрөө намын даргын сунгаанд оролцов.

Түүний өрсөлдөгч  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гишүүн очсон аймаг бүрдээ л ах нарыгаа муулж, намаа хагалсан, урмыг нь хугалсан талаар хөхөө шиг донгодож, тоть шиг давтаж яваа. Өнгөрсөн 30 жилийн гол алдаа нь “намын даргын сунгаа” байлаа. Энэ сунгаа сүүлийнх байгаасаа. Та нар ялах юм бол эрдэж, бярдаж болохгүй шүү. Чигээрээ зүтгэ. Ах нараа одоо бидэнд зайгаа тавиад өгчих. Та нарын зодооноос хэн ч хожихгүй байна. Би ялах юм бол янзын сайхан болгоно гэх мэтээр яриа бүрдээ Ардчиллыг үүсгэсэн ах нарыгаа доош нь хийж үгүйсгэв.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга “Тамганы маргааныг нэг тийш нь болгоно. Эв нэгдлийг эрхэмлэнэ. 2024 онд ЯЛАЛТ БАЙГУУЛНА” гэсэн товч, тодорхой ярьсаар 20 дахь аймгийн иргэдтэйгээ уулзалт хийв. Бүтэн 20 аймгийн уулзалтын дунд иргэд, ардчилагчид түүнд ханатай, АМ САЙТАЙ байгаа нь илт байв. Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг үг хэлэх бүрд иргэд алга ташин дэмжиж, уухайлав.

Нэр дэвшигчид эх орноо нар зөв тойрч Дархан-Уул аймагт ардчилсан намынхантай хийсэн уулзалтын үеэр нэр дэвшигч Ж.Батсуурь “Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулсан. Энэ хоёрын нөхөрлөл хаана хүрээд дууслаа. Тавчигтай бүсгүй гарч ирсэнээр дууссан” гэв. Түүний хажууд сууж байсан Х.Баттулга “Энэ бол зөвхөн Ардчилсан намын асуудал биш. Ардын намын ч асуудал. Өнөөдөр 100 жилийн түүхтэй гээд байгаа МАН ч бас хоёр хуваагдаад явж байсан. 70 жил нь МАН-ын түүх, 30 жил нь Монголын ардчиллын түүх. Энэ ардчилал 300 жилийн настай АМЕРИКААС хуулбарлаж орж ирсэн. МАН ч бас хатуу хөтүүг туулаад хоёр хуваагдаад явж байсан. Н.Энхбаярын МАХН гээд яаж хуваагдлаа даа. Мэдэж байгаа биз дээ. Ардчилсан нам өнөөдөр хамгийн эмзэг үе дээрээ байна. Ийм эмзэг байгаа дээр нь битгий ингэж муухай болго. Лидер хүн, намын дарга болох гэж байгаа хүн бол хатуу хөтүүг ч бас даадаг байх ёстой. Өнөөдрийн яриад байгаа 81 оны Ерөнхий сайд чинь УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулсан шүү дээ. Нэг бүрэн эрхийн хүрээнд хоёр ч удаа Засгийн газраа унагасан. Ганцхан манай нам хагаралтай яваад байгаа юм биш. Дараа нь хотын фракцынханыг унагасан. Намайг Ерөнхийлөгч байхад МАН хоёр удаа намын даргаа огцруулсан. Ардчилал ийм эмзэг байгаа үед ингэж хандаж болохгүй гэж Ж.Батсуурь гишүүнээсээ хүсье. Уучлаарай” гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.137.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.