“МОН-ТОП ТРЕЙД” ХХК-ны ТЭНҮҮН барилгуудын НОЦТОЙ ЗӨРЧЛҮҮД!!!
Сэдэв, асуудал
/
2022-03-30

Нийтийн эзэмшлийн талбайд хүчээр барилгаа барьчихдаг, Барилга нь НОРМ, НОРМАТИВ стандартын шаардлага хангадаггүй, метр квадратаа дутуу гүйцэтгэж иргэдийг хохироодог гэх ТЭНҮҮН АПАРТМЕНТИЙН барилгуудад хэн зөвшөөрөл өгөөд байна вэ?

ТЭНҮҮН АПАРТМЕНТИЙН баригдаад байгаа барилгууд БАРИЛГЫН СТАНДАРТ ХАНГАДАГГҮЙ, АВТО ЗОГСООЛГҮЙ, ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГҮЙ, НОГООН БАЙГУУЛАМЖГҮЙ гээд огт шаардлага хангадаггүй байтал УЛСЫН КОМИСС хүлээгээд авчихдаг юм байна. Өнөөх нэг хот нэг стандарт яасан бэ?
Одоо баригдаж байгаа РЦНК-ийн баруун хойд талын ТЭНҮҮН АПАРТМЕНТ орон сууцны барилга нь ч НОРМ, НОРМАТИВ, СТАНДАРТ хангаагүй, УЛСЫН КОМИСС хүлээж авах боломжгүй байтал иргэдээс захиалга авч, борлуулалт хийгээд явж байна
Авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбайгаа шийдэх гэж улайрахдаа НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР болон бусдын эзэмших зөвшөөрөлтэй талбай руу ХУУЛЬ БУСААР халдаж эхэлжээ

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.67.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.