Засгийн газрын тогтоол зөрчиж БЭЛЭГ ДУРСГАЛ, БАРИМТАТ КИНО, ТЭМДЭГ хийлгэсэн даргад хариуцлага тооцох вэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-03-31

Монгол улсын Засгийн газраас ковидын үед төсвөө хэмнэх зорилго дор 43-р тогтоолыг баталсан. чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх; автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байхыг үүрэг болгосон.

Гэтэл Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж цагаан дээр хараар бичсэн Засгийн газрын тогтоолыг зөрчиж 76 сая төгрөгөөр 90 жилийн ойн ном хэвлүүлсэн, 19 сая 200 мянган төгрөгөөр 90 жилийн ойн бэлэг дурсгалын зүйл, 57 сая 540 мянган төгрөгөөр баримтат кино, түүхт ойн ном, медаль хийх зэргээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ зарлагаджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.203.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.