Б.Батзаяа: Гурван охины эгч нь нөхцөл байдлаа хэлээгүйгээс ийм зүйл болчихлоо
Сэдэв, асуудал
/
2022-03-31

-Бүтэн нэг жил хүнд байдалд амьдарч байгаа гурван охины тухайд лайв цацагдаж, олон нийтэд мэдээлэл дэлгэгдэж, тартагтаа тулсан асуудал нь хөндөгдөж байж ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА хөдөллөө. Таны ажлаас ийм байдал л харагдаж байна. Бидэнтэй уулзах гэсэн хүсэлтийг тань гурван охинд яаж туслах тухай ярилцах хүсэлтэй байна гэж ойлголоо.  Та юунд нь яаж туслах юм?

-Энэ бол лайв яваад хүмүүс үзээд гэр бүлд нь туслах гэж байна, үүний дараа төр засаг ажиллах гэж байна гэх утгаар битгий ойлгоорой. Бид нар шат шатандаа ажиллаад явж байгаа. Юу хийх ёстой вэ гэхлээр асран хамгаалагч тогтоолгох ёстой, хүнсний талонд оруулах ёстой юм байна. Бид нар бас судласан. Ямар төрийн бус байгууллагад хандах вэ, хүүхдийн эрхийг хамгаалах Тайваний санд хандъя гээд. Ээж аавынх нь аль нэг нь шоронд хоригдож байгаа бол Тайваний санд шууд хамрагддаг. Хороотой хамтарч ажилладаг. Бид нар тодорхойлж өгдөг. Нөхцөл байдлын үнэлгээ хийгээд ийм шийдвэр гаргаад явж байна.

-Яагаад та нарыг ажлаа хийхгүй байна гэж хэлж байна гэхлээр бүтэн нэг жил болсны дараа хүнсний талоны асуудал одоо л яригдаж байна. Ийм хүнд нөхцөлд байгаа хүүхдүүдэд хугацаа алдахгүй оччихсон байх ёстой төрийн үйлчилгээ шүү дээ?

-Хажуу талд нь ээжийнх нь эгч нь амьдардаг. Орж ирээд нөхцөл байдлыг шалгаачээ, энэ гурван хүүхэд хэцүү байдалд байна гээд тодорхой ярихгүй байсан. Хэсгийн ахлагч маань ч гэсэн энэ гэр бүлээр байнга ордог байсан. Гэхдээ орхигдоод байна шүү гэдгийг нөгөө хүмүүс маань хэлж өгөөгүй учраас ийм асуудал болчихлоо. Оны дараа мэдэж байгаа.

-Би танай халамжийн хэлтсийг ч ажлаа хийгүй байна гэж харж байна.  Та халамжийн чиглэлээ өгдөг хүн. Халамжийнхан хэдийнээ иргэдийнхээ амьдрал руу ороод байнгын ажиллаж байх ёстой хүмүүс шүү дээ?

-Шууд энэ айлд хэрэгтэй байна гээд явахгүй. Шат шатны бичиг баримт бүрдүүлж явна. Хамтарсан багийн шийдвэр гарна. Тэр дагуу л явж байгаа. Энэ гурван хүүхэд хажуудаа айлтай, асран хамгаалагч нь хоол ундыг нь зөөж өгдөг байсан, эгч нь туслаач гэж орж ирээгүй учраас бид нар цаг хугацаа алдсан.

-Энэ гурван хүүхдийг байртай болтол гэр оронтой болгох боломж хорооны зүгээс байна уу, үүнд  тодорхой хариу авъя?

-Шат шатны төлөөлөгч, УИХ-ын гишүүдтэй гэрийн асуудлыг яриад Монгол гэрийг шийдэж өгье гэдгийг ойрын хугацаанд шийдэх гээд явж байгаа. Эзэн нь гэрээ авах гэж байгаа энэ үед гэрийн асуудлыг нь шийдээд өгье гээд явж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.199.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.