Ж.Батсуурь гишүүн МАН-ын дарамтад өртөж  нэрээ татсанаар Х.Баттулгад “ЯЛАЛТЫН НОГООН ГЭРЭЛ” аслаа
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-04-03

Монголын улстөрийн хоёр гол хүчний нэг Ардчилсан намын тамганы маргаан цэгцлэгдэхээс өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар намын даргын сунгаанд өрсөлдөв.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд 10 хоногийн дотор 21 аймгаа нар зөв бүтэн тойрч 220 гаруй мянган гишүүнтэйгээ нүүр тулж уулзаж, алдаа оноогоо ярилцаж, намын дарга болбол хэрхэн эв нэгдлийг хангах тухайгаа ярилцав. Тэднийг яг сонгуулийн сурталчилгааны хаалтаа хийдэг өдөр буюу 2022 оны гуравдугаар сарын 31-нд Улсын дээд шүүхийн бүх шүүгчид хуралдаж Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэж, тамганы маргааныг эцэслэж С.Эрдэнийн талд гаргасан байна.

Энэ мэдэгдлийг дуулсаны дараа С.Эрдэнэ вангийн талынхан ихэд баярлав. Харин О.Цогтгэрэлийн талынхан Үндсэн дүрмэнд дотоод сонгуультай холбоотой ямар нэг ямар нэг заалт ороогүй учраас намын даргын сонгууль хэвийн явагдана гэдгийг онцлов. Ингээд 2022 оны дөрөвдүгээр сарын 03-нд Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалт улс орон даяар болох байв. Гэвч яг энэ хариуцлагатай чухал үед нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татсанаар нэр дэвшигч Х.Баттулгад ногоон гэрэл аслаа.

Улстөрийн намын тухай хуульд зааснаар намын даргыг намын бүх гишүүдийн саналаар сонгодог. Энэ дүрэм МАН-д ч, АН-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Угаас дээд шүүхээс бүх гишүүдийн их хурлаа хийж намын даргаа сонгочихвол бүртгэж авна гэсэн шийдвэрийг гаргасан. Асуудал ийм тодорхой байгаа учраас АН-ын даргын сонгууль болдогоороо болж бүх гишүүдийн саналаар дарга тодорно.

Хэдийгээр Ж.Батсуурь сонгуулиас нэрээ татсан ч санал хураалт болдогоороо болно. Учир нь тэрбээр нэрээ татах хугацааны дараа нэр татсан нь сунгаанаас гарах боломжгүй юм. Ж.Батсуурийн хувьд "

рдчилсан намын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдөж, Монгол орноо нар зөв бүтэн тойрон, 21 аймаг, 9 дүүрэг, 330 сум, 1500 гаруй баг, хороодын Ардчилсан намын төлөөлөл болох 15000 гаруй гишүүдтэйгээ уулзалт хийж, “Булаалгасан боломжоо буцаан авчрах”, "Хүчирхэг ардчиллыг дахин бүтээх" мөрийн хөтөлбөрөө танилцуулан ажиллалаа. Ардчилсан намын гишүүд, дэмжигчид маань биднийг очсон газар бүрт халуун дотноор угтан авч, намын анхан болон дунд шатандаа ямар нэгэн хагаралгүй, бүтэн ардчиллаа авч үлдэх эрмэлзэл дүүрэн байгаа нь мэдрэгдэж байлаа. Тэд маань бидэнд намын эв нэгдлээ хангаж, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх олон олон захиас, даалгаврыг өгсөн. Гэвч сонгуулийн сурталчилгааны явцад буюу 2022 оны 03-р сарын 31-ний өдөр Монгол улсын дээд шүүхээс Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг шинээр бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүслээ. Бид 2017 онд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн Ардчилсан намын дүрмийн дагуу сунгаанд оролцож буйг та бүхэн мэдэж байгаа. Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны шийдвэр албажиж гарах хүртэл Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэчлэн бүртгэсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахыг АН-ын дотоод сонгуулийн хорооноос шаардсан боловч, бидний саналыг хүлээн авсангүй. Иймд миний бие АН-ын даргын дотоод сонгуулиас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн байна. 
 
Би хэнээс ч айхгүй, С.Эрдэнээгийн хүн биш хэмээн өөрийгөө тунхаглаж байсан тэрбээр энэ удаад С.Эрдэнийн талд урваж өөрийн үзэл санаанаасаа урваж байгаа нь харамсалтай. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.157.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.