Н.Алтанхуягийн Засгийн үед хэрэгжүүлж байсан ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ ХӨТӨЛБӨРИЙГ Л.Оюун-Эрдэнийн Засаг дахин хэрэглэх нь!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-04-05

Дэлхийн эдийн засгийн хямрал гэгч нь манай улсад ч бас сүүдрээ тусгаж, 2011 оны сүүлч 2012 оны эхээр хүчтэй мэдрэгдсэн. Энэ үед Монголчууд мөн л талбайд жагсаж, Засгийн газрын эсрэг урай лоозон барьж тэмцэж байсан үе. 2012 оны улстөрийн сонгуулиар Ардчилсан нам арай олонх болж Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлсэн “ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР” бүрдэж 2012 оны 10 дугаар сард “ГОЛ НЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ ТОГТВОРЖУУЛАХ” дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж, тухайн үеийн Монголбанк үүнийг гардан гүйцэтгэж байв. Эл хөтөлбөрийн хүрээнд

“Махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах” хөтөлбөрт  87 тэрбум, “Гурилын үнийг тогтворжуулах”-д 61 тэрбум, “Хүнсний бүтээгдэхүүний зоорь, агуулахыг тогтворжуулах”-д 100 тэрбумыг, “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”-д 167 тэрбум, “Өргөн хэрэглээний импортын бараа бүтээгдэхүүнийг өртгийг бууруулах”- 303 тэрбум, “Барилгын салбарыг дэмжих, орон сууцжуулах” хөтөлбөрт 1 их наяд 608 тэрбум гэх мэт зургаан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж Монголбанкнаас зээлийн шугам нээх, үүсмэл хэрэгслийг ашиглахаар тохирсон.

Шинэчлэлийн буюу Н.Алтанхуягийн Засгийн газар Монголбанктай хамтран хэрэгжүүлсэн томоохон төсөл бол “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”. МАН-ын дүгнэж байснаар үр ашиггүй үрсэн 3 их наяд төгрөг юм. Энэ бол дунджаар 3 орчим хувийн хүүтэй гэх хамгийн хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон зээл гэж ч хэлж болно.  Өнөөгийн эрх баригчдын зүгээс АН-ын Засгийн газрын үед хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг 7.3 их наяд төгрөг хэвлэн салхинд хийсгэсэн. Монголбанк долларын нөөцгүй болоход хүргэсэн хэмээн хамгийн хурцаар шүүмжилж, хамгийн их шалгаж, хуулийн байгууллагад хандаж байв.

Гэтэл...  “Голсон юм гол дээр, шилсэн юм шил дээр” гэж үз бий. Ардчилсан намын Засгийн үед хэрэгжүүлж байсан дээрх хөтөлбөрийг МАН-ынхан дахин хэрэгжүүлж, бүр хуульчлахаар болоод байна. Асуудлыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “ЭЭЛЖИТ БУС ХУРАЛДААНААР” шийдвэрлэхээр болов. Засгийн газар ингэж анхаарал хандуулахгүй бол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нэмэгдэж, улмаар залуучууд жагсаад эхэллээ. Энэ жагсаал газар авбал байдал улам хурцдана. Яваандаа Засгийн газар ганхаж ч мэдэхээр болж буй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.147.142)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.