Х.БАТТУЛГА, С.ЭРДЭНЭ нар АН-ын эв нэгдлийн төлөө ХЭЛЭЛЦЭЭРИЙН ШИРЭЭНД суух уу!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-04-09

Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойн баярын өдрөөр ээлжит бус их хурал хуралдаж намын даргаар сонгогдсон Х.Баттулыг батламжилж, намын тамгыг гардулуан өгөв.

Х.Баттулга ээлжит бус их хурлын индрээс “Та бидний гал, нар, сараа мөнхөлсөн Хөх тугийг бөхөөх санаархалд бид “үгүй” гэж хатуу хариуллаа. Та бид эв санааны нэгдэлтэйгээ нийгэмдээ баталж чадлаа. Одоо бид өнгөрснөө дурсан халаглах, нэгнээ буруутгах, сөргөлдөн тэмцэхээс илүүтэйгээр ажилгүйдэл, ядуурал, хоцрогдолтой тэмцэж тусгаар тогтнол, ардчилсан тогтолцоогоо эдийн засгийн чадамжаар бэхжүүлэх нь хамгаас чухал болж байна. Бидний тэмцэл бол үгээгүй ядуурлаас хөгжил дэвшил, чинээлэг амьдралд монголчуудыг нийтээр нь аваачих болохоос монголын бусад улс төрийн хүчнүүдтэй сөргөлдөх биш.

... Үндэсний эрх ашгийн төлөөх ялгуулсан ялалтаа байгуулахын тулд өнөөдрөөс эхлэн гишүүн бүр, намын хороо болгон зохион байгуулалтад орж, эв нэгдлээ бэхжүүлэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй болж байна. Та бүхэнд эв нэгдэлтэй, тууштай байсанд тань ахин талархал илэрхийлээд улс орны хөгжил цэцэглэлт, үндэсний эрх ашгийн төлөөх ялалтын төлөө хамтдаа тэмцэхийг уриалж байна.

Бид өөрчлөхгүй, шинэчлэхгүй бол юмс өөрчлөгдөхгүй нь ээ. Үндэсний эрх ашиг Та биднийг улс оронд нүүрлэсэн ядуурал, ажилгүйдэл, хоцрогдонгуй байдлыг өөрчилж, хөгжлийн зам дээр гаргахыг шаардаж байна. Бид хийхгүй юм бол хэн хийх юм бэ, Та бид өөрчлөхгүй бол хэн ч чадахгүй нь ээ.” Гэсэн үгийг хэлэв.

Одоо түүний өмнө Ардчилсан намыг хагарлын байдалд хүргээд буй сөргөлдөгч тал болох С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан тэргүүтэй улстөрчидтэй уулзах, улмаар хэлэлцээрийн ширээний ард суух алхам үлдлээ.

Тэр үнэхээр л намынхаа эв нэгдлийг хангахын төлөө ажиллая гэж байгаа бол тэдэнтэй уулзаж, учир зүйгээ ололцсоны дараа МАН-тай улстөрийн тэмцэл хийх хэрэгтэй. Мөнхийн хагарал, бүлэг фракцийн тэмцэлд гүн автсан Ардчилсан нам энэ удаад жинхэнэ утгаараа нэг цул болж 2024 оны сонгуульд олонх болон засаглая гэвэл дотоодын тэмцлээ намжаах нь туйлын чухал. Ер нь эндээс дүгнэхэд АН-ын эв эеийн асуудал эрх баригч намтай шууд утгаараа холбоотой. Яагаад гэвэл АН-ын даргаар Х.Баттулга ажиллахын хүлээн зөвшөөрсөн хуулийн заалтыг үндэслэх шийдвэрийг гаргах эсэхийг У.Хүрэлсүхийн шийдвэрээр гаргана. Хэрэв ЖЕНКО, ТОПОР хоёр эвлэрч, ойлголцож чадсан бол энэ ногоон гэрэлээр явчихна.

Эс тэгвээс С.Эрдэнэ нар МАН-ын тоглоомын нам хэвээр л үлдэнэ. АН-ыг хүчтэй нам байхыг ард түмэн хүссэн ч МАН- хүчгүй байлгах бодлого л баримтлана.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.136.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.