Д.ГАНЗОРИГ дарга та ХУУЛИЙГ хэзээ мөрдөх вэ?!?!
Сэдэв, асуудал
/
2022-04-11

  Үнийн өсөлтөд дарлагдсан иргэдийн амьдрал ямар хүнд байгааг ойрын өдрүүдэд өрнөсөн ЖАГСААЛ, СУУЛТ, ЭСЭРГҮҮЦЭЛ тод харууллаа.

Засгийн газар олон улсын хямралт нөхцөл байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг авч цар тахлын үеийн ХЭМНЭЛТИЙН ГОРИМЫН ТОГТООЛЫГ  эргэн сэргээв. Улмаар төрийн албан хаагчид Улаанбаатар хотод том оврын, тансаг авто машинаар зорчихгүй, ашиглахгүй байж эдгээр авто машиныг нэгдсэн зогсоолд байршуулах шийдвэр гаргасан.  Тэгвэл Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бригадын генерал Довчинсүрэнгийн  Ганзориг  ТУСГАЙ ЧИГ ҮҮРГИЙН гэх тодотголоор далим гаргаж ТӨСВИЙН МӨНГИЙГ хэдэн тэрбумаар цацаж ирэв
Зарлагадаж байгаа их хэмжээний мөнгө нь ямар байгууллагын, ямар дансаар юунд зарцуулагдаж гардаг нь тодорхойгүй ирсэн нь ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛЬТАЙ зөрчилдөж байна

БАРИМТ:

Зэвсэгт хүчний Жанжин штабын УДИРДЛАГУУД 2021 онд ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АНГИУДАД САНХҮҮЖИЛТ  гэх утгаар ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС дараах ЗАРЛАГЫГ хийжээ

НЭГДҮГЭЭР САР:  Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт 14 ТЭРБУМ

ХОЁРДУГААР САР: Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт 15 ТЭРБУМ

ГУРАВДУГААР САР: Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт 15 ТЭРБУМ

ДӨРӨВДҮГЭЭР САР: Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт 16 ТЭРБУМ

ТАВДУГААР САР: Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт 1.6 ИХ НАЯД

ЗУРГАДУГААР САР: Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт  16 ТЭРБУМ

ДОЛДУГААР САР: Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт   16 ТЭРБУМ

НАЙМДУГААР САР: Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт 16 ТЭРБУМ

ЕСДҮГЭЭР САР:  Зэвсэгт хүчний ангиудад санхүүжилт  17 ТЭРБУМ-ыг тус бүр зарлагаджээ.

Мөн Д.ГАНЗОРИГ  дарга 2021 оны 01-р сарын 27-ний өдөр ГАЛ ТОГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХУДАЛДАН АВАХ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 315 САЯ ТӨГРӨГ зарцуулсан байна

  

Энэхүү тендерийг 2020 оны 01-р сарын 30-ний өдөр зарлаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 450 САЯ ТӨГРӨГ зарцуулж байжээ.  Нэг жилийн өмнө буюу 2020 онд зарлаж ТӨСВИЙН МӨНГӨ үрсэн ажлыг дахин 2021 онд зарлаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ үрсэн нь анхаарал татав

Тус газраас 2022 оны 02-р сарын 28-ны өдөр ЗХ-ийн ангиудад санхүүжилт гэх утгаар 16.4 ТЭРБУМ төгрөг зарлагадсан бол 2021 оны 03-р сарын 30-ны өдөр мөн адил утгаар 17.9 ТЭРБУМ төгрөг зарлагаджээ

Тус их хэмжээний мөнгө ямар харилцагчийн дансанд орсон, юунд зарцуулагдах нь  тодорхойгүй байдаг нь ШИЛЭН ДАНСНЫ ХУУЛИЙГ зөрчиж байна

Д.Ганзориг дарга та хуулийг мөрдөж,  ТӨСВИЙН МӨНГИЙГ хэрхэн яаж зарцуулсандаа ТАЙЛБАР ХИЙНЭ ҮҮ!!!

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.35.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.