Ш.ИДЭРБАЯСГАЛАН даргаа ТАВИЛГА, АВТОМАШИН зэрэгт 300 саяар үрэх нь ХЭМНЭЛТ ЮМ УУ!!!
Сэдэв, асуудал
/
2022-05-20
ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ гэгчийг  үлгэрлэж суугаа Хөвсгөл аймгийн засаг даргаШ.ИДЭРБАЯСГАЛАН ТӨРИЙН ХУУЛЬ, ТОГТООМЖ зөрчиж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгийг  НЭН ШААРДЛАГАГҮЙ зүйлд үржээ.
Цар тахлын хүнд үеийг давж туулах бодлогын хүрээнд ЗАСГИЙН ГАЗРААС 43-р тоот тогтоол гаргаж ТӨРИЙН болон ОРОН НУТГИЙН ӨМЧИТ, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж байгууллагууд ТӨСВИЙН МӨНГӨ хэмнэх, шаардлагагүй зүйлд мөнгө үрэхгүй байх үүрэг өгсөн
  Гэтэл Хөвсгөл аймгийн ЗАСАГ ДАРГА Шаравдоржийн  ИДЭРБАЯСГАЛАН тогтоол зөрчиж ХҮНД ХЭЦҮҮ цаг үед АВТО МАШИН, ТАВИЛГА ХУДАЛДАЖ АВАХ, БАЯР НААДМЫН ТАЛБАЙ ЗАСВАРЛАХ, ТОГЛООМЫН ТАЛБАЙ ТОХИЖУУЛАХ зэрэгт нийт 282 САЯ ТӨГРӨГ үржээ

БАРИМТ:

Ш.ИДЭРБАЯСГАЛАН дарга ИРГЭД ковидод дарлагдаж, УЛСЫН ТӨСӨВ ХҮНДЭРСЭН хэцүү цаг үед  БАЯР НААДМЫН ТАЛБАЙ ЗАСВАРЛАХ нэрээр 4 САЯ төгрөг үрсэн бол НААДМЫН ТАЛБАЙН АСРЫН ЗАСВАРТ 20 САЯ ТӨГРӨГ, НААДМЫН ТАЛБАЙН ЗАСВАРЫН ЗУРАГ ТӨСӨВ гэх утгаар 25 САЯ ТӨГРӨГ,  ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТАА өндөр өртөгт АВТОМАШИН ХУДАЛДАЖ АВАХ нэрийдлээр 194 САЯ ТӨГРӨГ тус бүр зарлагаджээ
Мөн КОВИДЫН үед ТОГЛООМЫН ТАЛБАЙ ТОХИЖУУЛНА гэж 19 САЯ төгрөг үрсэн бол ЗАГАСНЫ СУДАЛГАА ХИЙХ, АМЬД АРГААР ҮРЖҮҮЛЭХ ТЭЗҮ гэх утгаар 35 САЯ ТӨГРӨГ,  ЭРЧИМ-2 амралт сувиллын газарт ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ТАВИЛГА ХУДАЛДАЖ АВАХ нэрээр 3 САЯ ТӨГРӨГИЙГ  зарлагаджээ. Тус ажлуудын нийт өртөг 300 сая төгрөг болж байна

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.166.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.