Ч.Номин сайдын СОЁЛЫН ЯАМ Б.Батцэцэг сайдын “МӨНХИЙН ҮСЭГ” ХХК-ийг татвар төлөгчдийн мөнгөөр "УГЖИЖ ЭЭ" !!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-04-13

Монгол Улсын Засгийн газрын бүтцэд 2020 онд шинээр орсон нэг яам бол СОЁЛЫН ЯАМ. Мэргэжлийн сайд, бодлогын хүн байхгүй энэ салбарын удирдлагууд ёстой жинхэнэ “мөнгөөр бороо оруулж” байгаа. Соёлын бүтээлч сар гэж ямар ч бодлого, тооцоо судалгаагүй арга хэмжээг зохион байгуулж НЭГ ТЭРБУМ гаран төгрөг үрэн таран хийсэн. Энэ дунд нэг танхимд хамт яваа Б.Батцэцэг сайдын хувийн “МӨНХИЙН ҮСЭГ” хэвлэлийн компанийг ч ивээн  тэтгэхээ мартаагүй бололтой. Хэвлэлийн үйлчилгээг хямд үнээр боломжийн үзүүлдэг өч төчнөөн компани байхад заавал “МӨНХИЙН ҮСЭГ” ХХК-ийг онилж сэтгүүл хэвлүүлсэн нь АЛБАНЫ НӨЛӨӨГӨӨ АШИГЛАСАН, ТАНИЛ ТАЛ ХАРСАН авлига, албан тушаалын шинжтэй үйлдэл байхыг үгүйсгэхгүй юм. Тэрчлэн нэг намын сайдууд нэгнийгээ дэмжсэн нь дээгүүрээ тохироотой  ажил үйлчилгээ болсон байна гэж хардаж болохоор.

Тодруулбал 2021 оны 11 дүгээр сард “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгааны тайлан хэвлүүлэх урьдчилгаа” гэсэн ангилалтай гүйлгээгээр “Мөнхийн Үсэг” ХХК-д 9,900.000 төгрөг шилжүүлсэн бол 2021 оны 12 сарын 15-нд 9,900,000 үлдэгдлийг шилжүүлсэн.

Мөн 2021 оны 12 сарын 16-ний өдөр Соёлын сайд Ч.Номингийн А/50, ТНБД С.Оюунчилэгийн А/219 тоот тушаалаар  Соёлын бүтээлч сар аяны Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн сэтгүүл хэвлүүлэх гэсэн утгаар 13 сая төгрөгийн ажил үйлчилгээ авсан.

Өөрөөр хэлбэл Соёлын яамны удирдлагууд нэг намын бага хурлын гишүүн, нэг танхимын гишүүн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт тал засаж түүний хувийн компанид ӨНДӨР ДҮНТЭЙ ТӨСӨЛ АРГА ХЭМЖЭЭГЭЭ ӨГСӨН байхыг үгүйсгэхээргүй байна!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.77.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.