ТАНИЛЦ: Улаанбаатар хотод ЦЭЦЭРЛЭГ нэмэгдүүлэх Л.Энх-Амгалан сайдын 10 ШИЙДЭЛ
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-04-21

Л.Энх-Амгалан сайд 2 настай хүүхдүүдэд ХУВЬСАХ ЗАРДАЛ олгох, түрээсийн цэцэрлэг ашиглах зэрэг 10 шийдлийг танилцууллаа!!!

Төсвийн тодотголоос 200 тэрбум төгрөг гаргаж ЦЭЦЭРЛЭГ НЭМЖ байгуулахаар болсон. Боловсролын сайд Л.Энх-Амгалан дараах илтгэлийг Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдэд танилцуулахдаа онцолсон юм. 2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 2-5 настай 350 723 хүүхэд байдаг. 5 настай хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 91 хувьтай бол 4 настай хүүхдүүдийнх 86,8 хувьтай, гурван настай жаалууд 73,8 хувь нь хоёр настай хүүхдүүдийн 46 хувь ньцэцэрлэгт хамрагдсан байна.

Улаанбаатар хотод 38538 хүүхэд, хөдөөд 34050 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй. Нийслэл, Сангийн яам, Боловсролын яам гэсэн гурван газрын тоо зөрүүтэй байдаг гэв. Тийм учраас цэцэрлэгт хамрагдалтыг жигд болгох учраас бүх сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдүүдэд адил аргаар хувьсах зардал олгох нь зүйтэй гэжээ! Хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 258 цэцэрлэгээс 57 нь хэт их ачаалалтай ажиллаж байгаа. Нэг хороонд нэг цэцэрлэг байна. 400 хүүхэд хамрагдлаа гэхэд 2000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг. Ийм байдалтай 27 хороо байна. Бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулна гэвэл 280 цэцэрлэг барих шаардлага үүснэ.

Цаашдаа бид хүүхдүүдийг цэцэрлэгт жигд хамруулах зорилгоор дараах 10 шийдлийг гаргаж байна. Үүнд:

  • Одоо байгаа цэцэрлэгийн барилгыг өргөтгөх
  • Хувийн цэцэрлэгүүдийн сул орон тоог ашиглах
  • Хувийн цэцэрлэг байгуулах, өргөтгөх санаачилгыг дэмжих
  • Цэцэрлэгийн зориулалттай барилгыг түрээслэнэ
  • Байгууллагын цэцэрлэгийг дэмжих
  • Өргөө цэцэрлэг байгуулна
  • Цэцэрлэггүй орон сууцны дөрвөн хороололд цэцэрлэг байгуулах үүднээс нэг давхарыг цэцэрлэг болгон тохижуулах, худалдан авах. Ачаалал  өндөртэй 57 бүсэд л цэцэрлэг түрээслэнэ
  • Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг ажиллуулбал дэмжье
  • Хүүхэд харах үйлчилгээг сайжруулъя
  • Хоёр настай хүүхэд бүрд ХУВЬСАХ ЗАРДАЛ ОЛГОЁ гэсэн 10 санаачилгыг дэвшүүллээ. Ингэснээр Улаанбаатар хотод тулгамдаад буй цэцэрлэгийн асуудлыг нэг удаадаа шийдэх боломжтой гэж үзжээ!!

"Өргөө цэцэрлэг"гэдэг нь алслагдсан дүүргийн гэр хорооллын бүсэд байгаа айл өрхийн газрыг чөлөөлж 100-150 хүүхдийн цэцэрлэг байгуулна. 2022 онд ийм жишгээр хоёр төсөл хэрэгжихээр болсон аж. Түрээсийн цэцэрлэг бол маш богино хугацаанд асуудлыг шийдэх гарц юм. энэ хичээлийн жилд 13 түрээсийн цэцэрлэг ажиллах эхэлсэн бөгөөд 1000 гаруй хүүхдийг СӨБ-д хамруулсан гэв. Хоёр настай хоёр хүүхэд тусмын нэг нь цэцэрлэггүй байна.

Дээрх 10 шийдлийг хэрэгжүүлэхийн тулд УЛСЫН ТӨСВИЙН тодотголоос 100, Хотын төсвийн хэмнэлтээс 100 тэрбум, нийт 200 тэрбум төгрөг гаргаж байгаа. Ингэснээр ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГТ хамрагдахын тулд СУГАЛАА ТАТАХГҮЙ. Нэг ёсондоо хүүхдийн цэцэрлэгийн хүүхэд сургуульд ороход дугаар авдаг  бизнесийг таслан зогсооно. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.173.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.