"ДЦС-II"-ын удирдлагууд 420 сая төгрөгийн урамшуулал олгож ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ зөрчжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-04-22

Дулааны хоёрдугаар цахилгаан станц төрийн өмчит компанийн хувьцааны 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус тус эзэмшдэг.

Төрийн мэдлийн энэ компани Засгийн газрынхаа тогтоолыг илтэд зөрчин иргэдийн амьдрал ахуй хүндэрсэн цаг үед ажилчиддаа урамшуулал олгожээ! Монгол улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн “ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” тогтоолд 1.3. төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж,  орон тоо, чиг үүргийн давхардлыг арилгаж, төсөв, зардлыг хэмнэсэн байхаар шинэчлэх, удирдлагын цалин хөлсийг орлого, үр ашигтай нь уялдуулан, үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, түвшин зэргийг харгалзан нэг хэлбэр, нийтлэг жишгээр ангилан тогтоодог зарчимд шилжих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ы зардлыг гаргахгүй байхыг заасан.      

Гэтэл Дулааны хоёрдугаар цахилгаан станцын удирдлагууд цагаан дээр хараар бичсэн Засгийн газрын тогтоолыг зөрчиж, Татвар төлөгчдийн 420 сая төгрөгийг хуваан авчээ. ДЦС-II-ийн ажилчид урамшуулал авсанд асуудал байгаа юм биш. Засгийн газартаа захирагдах ёстой ТӨҮГ-ын удирдлагууд ЗАСГИЙНХАА ШИЙДВЭРИЙГ улдан эсэргүүцэж байна вэ! Гэдэгт гол асуудал байгаа юм.

Түүнчлэн Засгийн газрын эл тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр ажиллаж байгаа. Тэрчлэн Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ” гэгчийг батлуулахаар зэхэж буй. Ерөнхий сайд аа! Эрчим хүчний сайд аа,ТӨБЗГ-ын дарга аа! Хууль дүрэм гэж байдаг бол Засаг төрийнхөө тогтоолыг зөрчсөн Ч.Минжинхүү тэргүүтэй нөхдүүдэд хариуцлага ярьвал зүгээрсэн!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.28.5)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.