Хүүхдүүд ЦЭЦЭРЛЭГГҮЙ уйлж байхад Боловсролын хүрээлэнгийнхэн ДОЛООН САЯАР ХҮЛЭЭН АВАЛТ хийжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-04-27

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн эрхлэх асуудлын хүрээнд “Боловсролын хүрээлэн” гэж нэг байгууллага бий. Багш нарыг сургах, чадавхжуулах, судалгаа хийх, сурах бичгийн стандарт мөрдүүлэх зэрэг ажил хийдэг тус байгууллагынхан 2022 оны 03 дугаарын сарын 16-нд “Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн ажилчдын хамтын үйл ажиллагааг дэмжих хэлэлцүүлгийн 60 зочинд нэг хүн тус бүр 109 мянган төгрөгийн  цэс гаргаж нийт ДОЛООН САЯ 168 МЯНГАН ТӨГРӨГ” болсон байна. Л.Энх-Амгалан сайд аа!!! Таны удирдаж байгаа салбар чинь ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР тансаглаж байна!!

2021-2022 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 2-5 настай 350 723 хүүхэд байдаг. 5 настай хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 91 хувьтай бол 4 настай хүүхдүүдийнх 86,8 хувьтай, гурван настай жаалууд 73,8 хувь нь хоёр настай хүүхдүүдийн 46 хувь ньцэцэрлэгт хамрагдсан байна. Улаанбаатар хотод 38538 хүүхэд, хөдөөд 34050 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй гэсэн тооцоо бий.

Төрийн байгууллагынхан ТӨСВӨӨ ХЭМНЭЕ гэж УИХ- дээр ярьж, бүсээ чангалж байхад Боловсролын хүрээлэнгийнхэн өндөр үнэтэй амралтын газрын түрээсийг ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС төлж байгаа нь харамсалтай юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.