Д.Сумъяабазар даргаа! 722 САЯАР Улаанбаатарын САНСРЫН ЗУРАГ хийлгэж байхаар ГАНЦ АВТОБУС Ч болтугай АВААЧ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-04-29

УИХ –дээр хотын түгжрэлийг шийдэхээр гишүүд хот хөдөөгөөрөө зодолдох шахам болж, бөөн хэрүүл болчихлоо. Уг нь хотын түгжрэлийг шийдэх нь зөв. Гэтэл хууль зөрчөөд ороод ирсэн төсөл учраас дэмжлэг авахгүй байгаа.Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбал” ярилцлагын нэвтрүүлгээр орохдоо хотын удирдлагын багийн хамгийн түрүүнд шийдэх чухал асуудал бол хотын түгжрэл гэв. Тийм учраас энэ удаад “дүүжин тээвэр”, “мерто” биш хөнгөн, хурдны галт тэргийг нэн яаралтай барих асуудал гэв. Энэ төсөл рүүгээ хамаг анхаарлаа хандуулж суух зуур түүний удирдлагын багийнхан татвар төлөгчдийн 722 сая төгрөгөр “Улаанбаатар хотын өндөр нарийвчлалтай сансрын зургийг нийлүүлэх” тендер зарлаад амжжээ!!

Д.Сумъяабазар даргаа! Иргэд чинь идэх хоолгүй шахам байж, бүсээ чангалан, төр засгийнхаа бодлогыг дэмжиж байхад “САНСРЫН ЗУРГААР” юу хийх гэж байгаа юм бэ, хотын захиргаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь 2022 онд Улаанбаатар хотын 2021 оны намрын, 2022 оны хаврын үеийн өндөр нарийвчлалын сансрын зургийг нийлүүлэх ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий этгээдээс мэдүүлгээ ирүүлэхийu урьж байна гэжээ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.23.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.