Эрдэнэтийн ДАРГА НАР 30 саяар машинаа ЗАСУУЛЖ, 70 саяар ВИНОНЫ ХЭРЭГСЭЛ худалдаж авах гэнэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-04-29

Орхон аймгийн удирдлагууд гэж дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсэн, Загийн шийдвэр, улсын хууль дүрмийг үл тоосон, том толгойтой гарууд байна. Засгийн газраас тэвчиж болох зардлыг хэмнэ гэсэн чиглэл өгчихсөн.

Гэтэл тус аймгийн удирдлагууд иргэдийнхээ өмнө тулгарсан хүндрэлтэй асуудлыг шийдэхийн оронд эсрэгээрээ УНАА ТЭРГЭЭ ЗАСУУЛАХАД 30 сая төгрөг, ИТХ-ын хүндэтгэл үзүүлэх зардал гээд 70 сая төгрөгийг ямар ч ач холбогдолгүй, үр дүнгүй зүйлд зарцуулж байгаа нь харамсалтай.

100 сая төгрөгөөр Орхон аймагт гэр оронгүй байгаа хичнээн иргэнийг орон гэрээр хангаж болох вэ гэдгийг дарга нар яагаад тооцсонгүй вэ! Иргэд идэх хоолгүй шахам болж, авдаг цалингаа арай гэж хүргэж байхад Төрийн захиргааны байгууллагынхан нь ингэж төсвийн мөнгөөр “тоглож” болдог гэж үү! Ерөнхий сайд аа, ийм хэмнэлт гэж байх уу!!! Аймгийн иргэдийн амьдрал ахуй, орон нутгийн хөгжлийг тодорхойлдог байгууллагынхандаа ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ЗАРДАЛ гаргаж өгөх нь хуулийн хувьд хэр зохимжтой зүйл вэ!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.9.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.