Үлгэр домог болсон “ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ” үйлдвэрийн дарга нар 280 САЯАР АВТОМАШИН авч унах гэнэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-05-10

Монгол улс дотооддоо газрын тосоо үйлдвэрлэж, бензин, шатахуунд зарцуулдаг мөнгөө эх орондоо үлдээнэ хэмээн их л хичээж байгаа. Энэ хүрээнд Энэтхэг улсын тусламжтайгаар “Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг байгуулахаар Засгийн газраас ихэд анхаарч, ач холбогдол өгч буй билээ.

Ямартай ч эхний ээлжийн бүтээн байгуулалтууд өрнөж байгаа. Ажилчдын орон сууцаа ашиглалтад оруулахаар зүтгэж байгаа нь илт. Гэвч 2022 оны 12 сард ашиглалтад орох байсан газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт хойшлогдож 2024 онд ашиглалтад орно гэдгийг "Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг онцолсон юм.

Үндсэндээ манай улс Энэтхэгийн Засгийн газарт “ТАРХИДУУЛЧИХСАН” аж.  Д.Алтанцэцэг захирал ч энэ хооронд зүгээр суулгүй, татвар төлөгчдийн мөнгөөр “тансаглах” бололтой. Үйлдвэр нь хугацаандаа ашиглалтад орохгүй гэж хэлээд гишүүдэд загнуулсан тэрбээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 280 сая төгрөгөөр АВТОМАШИН АВЧ УНАХ тендер зарлажээ! Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс төрийн болон төрийн оролцоотой бүх үйлдвэр аж ахуй нэгжүүдийн захирал дарга нар жийп машин унахыг хориглосон. Тэрчлэн “Төрийн хэмнэлтийн тухай” хуулийг батуулсан. Өмнө нь ч ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЭЛДЭВ МАШИН ТЕХНИК, БЭЛЭГ ДУРСГАЛ ХУДАЛДАН АВАХЫГ ХОРИГЛОСОН 43 –р тогтоолыг мөрдөж байсан.

Газрын тосны дарга Д.Алтанцэцэг 280 сая төгрөгөөр МАШИН АВЧ УНАХААР болж байгаа анхаарал татаж байна. Төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нь  яагаад Засгийн газрын тогтоол, усынхаа хуулийг ноцтой зөрчиж байна вэ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.182.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.