“UBH center” –т 30 саяын ТҮРЭЭС төлдөг эмийн агентлаг НҮҮЖ 387 сая төгрөгөөр ШИНЭ БАЙРАНД орох гэнэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-05-10

Монгол Улсын Их хурлаас эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч, иргэдийн уудаг эмийн чанар аюулгүй байдлыг онцгой анхаарах чиглэлээр нэгэн агентлаг байгуулсан. Гэвч тус байгууллага хотын төвийн “А” зэрэглэлийн онцгой бүсэд өндөр түрээс төлж байрладаг ч олигтой ажил хийж чадахгүй байгаа.

Учир нь иргэд өнөөдөр ч гэсэн чанаргүй эм уусан хэвээр, Монгол улсын хилээр их хэмжээний чанаргүй эм орж ирсээр л байна. Манай улсын хэмжээнд эмийн 40 орчим үйлдвэр, эм ханган нийлүүлэх 260 орчим байгууллага, 1600 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулдаг гэсэн тооцоо судалгаа бий. Эдгээр байгууллагад төрөөс эмийн хэрэглээ, чанар аюулгүй байдал, үйл ажиллагаанд дүгнэлт өгөх зорилгоор аудит хийсэн бөгөөд 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ын  шаардлагыг хангаагүй тул стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй гэж үзжээ.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар үүнд яагаад анхаарахгүй байна вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ.

Монголчууд чанартай эм хэрэглэж байгаа эсэхийг шалгахын оронд тус байгууллагынхан ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 387 сая төгрөгөөр “АЖЛЫН БАЙР ТҮРЭЭСЛЭНЭ” гэжээ! Тодруулбал ийм хэмжээний мөнгийг шинэ байранд зарцуулна гэсэн үг. Дээрх ТЕНДЕРТЭЙ холбоотойгоор тус газраас тодруулахад “Манай байгууллага шинэ оффист шилжихээр тендер зарласан” гэсэн мэдээллийг өгөв. Тус байгууллага 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 06 сар хүртэл “UBH center”-т байрлахдаа сард 30 сая төгрөгийн түрээс төлсөн гэж тооцвол 16 сарын хугацаанд 480 сая төгрөгийг ЗАРЦУУЛСАН гэсэн үг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.149.238.159)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.