ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 4,5 ТЭРБУМААР гэр хорооллын НҮХЭН ЖОРЛОНГ ШИНЭЧИЛНЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-05-13

Байгаль орчны яамнаас жил бүр Улаанбаатар хот болон орон нутгуудын хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор ГЭР ХОРООЛЛЫН НҮХЭН ЖОРЛОНГ ШИНЭЧИЛДЭГ уламжлалтай. Энэ жилийн хувьд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 4 ТЭРБУС 500 сая төгрөгөөр 2000 ширхэг ЖОРЛОНГ шинэчлэх ТЕНДЕР зарлажээ!!!

Монгол улсын Ногоон хөгжлийн бодлогод ариун цэврийн байгууламжийг сайжруулах асуудлыг нэг гол зорилт болгон дэмшүүлж 2030 он гэхэд сайжрулусан ариун цэврйин байгууламжийг хүн амын 60 хувьд хүргэнэ гэж тооцсон байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдээс сонгож 1000 айлын жорлон, Орхон аймгийн гэр хорооллын 1000 айлын жорлонг тус тус 150 хоногийн дотор шинэчлэх аж! Хөрсний бохирдлын 88 хувийг бүрдүүлж буй нянгийн бохирдлыг бууруулах зорилготой гэж үзжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.152.129)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.