МУИС-ийн Б.Очирхуяг захирал аа!! 85 саяар АВТОМАШИН ХУДАЛДАН авах чинь ХУУЛЬ ЗӨРЧСӨН үйлдэл биш биз!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-05-17

90 гаруй жилийн түүхэндээ өөрийн нэрээ нэг хувийн сургуульд булаалгачихаад, түүнийгээ эргүүлж хөөцөлдөж авахын тулд хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа МУИС-ийн удирдлагууд Өмнөговь аймагт “ТЭРБУМ МОД ТАРИХ” аяны хүрээнд мод тарихад зориулан ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХУДАЛДАН АВАХ гэнэ.

Тодруулбал Өмнөговь аймгийн Номгон суманд “Тэрбум мод” аяны хүрээнд ашиглах зорилгоор ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 85 сая төгрөгийг төсөвлөсөн ТЕНДЕРИЙГ 2022 оны 05 дугаар сарын 13-ний өдөр зарлажээ! Гэтэл Монгол Улсын Засгийн газраас элдэв төрлийн АВТОМАШИН ХУДАЛДАН авахыг хориглосон хуулийг УИХ-аар батлуулR8 Hүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд буй. Монгол Улсын хууль дүрэм МУИС-ийн удирдлага Б.Очирхуягт ОГТ ХАМААГҮЙ бололтой!!

МУИС бол ирээдүйн удирдагч, түүчээлэгч, багш сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэдэг төрийн өмчийн том сургууль. Гэтэл захирал нь энэ мэтээр хууль зөрчсөн шийдвэр гаргаж байхад оюутнууд нь хүний дээрээс халуун кофе асгах нь наад захын үйлдэл бололтой. Л.Энх-Амгалан сайд аа!! Таны удирдлагад байдаг улсын ууган их сургуулийн захирал чинь ХУУЛЬ ЗӨРЧӨӨД байна. Цаашдаа ч бас зөрчиж л байг уу!  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.