21 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР шахмал түлш хүргэнэ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-05-17

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас түүүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж оронд нь сайжруулсан шахмал түлшээр хотын гэр хорооллын 220 мянган өрхийг хангаад буй. Энэ хүрээнд “Эрдэнэс Таван толгой” ХХК-ныг түшиглэн “Таван толгой түлш” ХХК-ийг байгуулсан.

Тэгвэл ирэх өвөл буюу 2022 оны 10 дугаар сараас эхлэн агаарын бохирдлын хяналтын бүсэд оршин суудаг айл өрхүүдэд 21 тэрбум төгрөгөөр САЙЖРУУЛСАН ТҮЛШ бэлтгэж хүргэх аж. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн 5-р багцад 745 сая 842 мянга, Сонгинохайрхан дүүргийн 6-р багцад 745 сая 842 мянга, Сүхбаатар дүүргийн 13-р багцад 552 сая 486 мянган төгрөгийн тендер зарласан байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.178.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.