Хятадын хөрөнгө оруулалттай “ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ” компани ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗЭЭЛЭЭ хэзээ барагдуулах вэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-05-18

Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг үгтэй. Тийм учраас Монгол улсад хөрөнгө оруулалт хийж, бизнесээ эхлүүлсэн аль ч улсын иргэн бай хамаагүй Монгол улсын хууль дүрэм, журам, зааварыг ягштал мөрдөх учиртай. Хууль хэн нэгэн УИХ-ын гишүүн, сайд дарга байхаас үл хамааран АДИЛ ХЭРЭГЖИХ ёстой.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 41-рхороо “ЭМЭЭЛТ” орчимд  хууль зөрчиж байгаа ХЯТАД ЭЗЭНТЭЙ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧТАЙ монгол аж ахуй нэгжүүдэд төрөөс хяналт байхгүй учир тэд юу дуртайгаа хийж “бохир аргаар мөнгө олж” байна. Үүний нэг жишээ бол “ХАТАНТ КАШМЕР” ХХК. Тус компанийг 2017 оны 12 дугаар сард БНХАУ-ын иргэн Сун Пинг, Ли Хунгиа нар үүсгэн байгуулсан. Монгол талын хамтрагч бөгөөд гүйцэтгэх захирал нь Бямба овогтой Баярмаа ажилладаг. 2018 онд Засгийн газраас тогтоол гаргаж үйлдвэрийн бохир усыг шүүж, буцаан ашиглах ёстой. Ноос, ноолуурын үйлдвэрүүдийг бохир усаа шүүж цэвэрлэж, тунгаагуур суулгахыг шаарддаг. Гэвч мэргэжлийн байгууллагуудын өгсөн заавар зөвлөгөөг өнөөг хүртэл мөрдөж ажилладаггүй гэдгийг Ус сувгийн удирдах газрын мэргэжилтнүүд хэлсэн. Энэ мэтээр гадны гар хөл болсон аж ахуй нэгжүүд Монгол улсын хуулийг зөрчсөөр байгаа юм.

Ийнхүү зөрчил гаргаж байгаа “Хатант кашмер” ХХК-ийн толгой компани “ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ” нь ХӨГЖЛИЙН БАНКНААС авсан зээлээ өнөөг хүртэл төлж барагдуулаагүй байна. Тус компани нь бөөний худалдаа, ноос, ноосон бүтээгдэхүүний анхан болон гүн борлуулалт, мах махан бүтээгдэхүүний борлуулалт, хадгалалт, түүхий эдийн худалдаа, эрчимжүүлсэн мал аж ахуй, гадаад худалдаа гэсэн зургаан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө байгууллага юм.  Тус компани Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2017 оны 09 дүгээр сард 5,2 тэрбум төгрөг, 138,9 сая иенийн зээл авч 2020 оны 08 дугаар сард төлж дуусгах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл бүрэн барагдуулаагүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.237.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.