С.ЭРДЭНЭБАЯР даргаа ТОГТООЛ зөрчиж ТӨСӨВ ҮРСЭН 1.1 ТЭРБУМЫН ажлаа тайлбарлана уу?!?!
Сэдэв, асуудал
/
2022-05-18

Багахангай дүүргийн засаг даргаар С.Эрдэнэбаяр ажилладаг. Тэгвэл тэрбээр  ажиллаж ирсэн хугацаандаа цар тахлын үед дагаж мөрдөж ирсэн  ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ ЗӨРЧИЖ иржээ. 

Багахангай дүүргийн ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БАЙРАНД 2019 оны 05-р сарын 14-ны өдөр 136 САЯ төгрөг төсөвлөж ИХ ЗАСВАР оруулах тендерийг зарласан байдаг. Гэтэл 2021 оны 04-р сарын 08-ны өдөр буюу УЛС ОРОН даяар ХЭМНЭЛТИЙН ГОРИМД шилжсэн ЗАСГИЙН ГАЗРЫН 43-р тогтоол хэрэгжиж байсан үед ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БАЙРНЫ ИХ ЗАСВАР нэрээр дахин тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 750 САЯ төгрөг зарлагаджээ. Засгийн газар нь хэмнэх үүрэг өгөөд байхад  БАГАХАНГАЙ дүүргийн удирдлагууд ТАВ ТУХ, ӨНГӨ ҮЗЭМЖТЭЙ барилгад ажиллахаа чухалчлаад байдаг.  Түүнчлэн УЛСЫН ТӨСӨВ хэмнэх горим, тогтоолыг үл хайхарч БАГАХАНГАЙ дүүргийн ТӨВ ТАЛБАЙГ ЗАСВАРЛАН ТОХИЖУУЛАХ нэрээр ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГААС 30 САЯ төгрөг, 5,6-р байрны АВТО ЗАМЫН ШИНЭЧЛЭЛТ нэрээр 80 САЯ төгрөг, ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ АЛБАНД КОМПЬЮТЕР, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ нийлүүлэх ажилд 10.4 САЯ төгрөгийг тус бүр зарцуулжээ
Мөн 2021 онд БАГАХАНГАЙ дүүргийн хороодод ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ НИЙЛҮҮЛЭХ нэрээр 25 САЯ ТӨГРӨГ, ДҮҮРГИЙН 1 ДҮГЭЭР ХОРООНЫ ТОХИЖИЛТЫН АЖИЛ нэрээр 50 САЯ, ГЭРЭЛТҮҮЛГИЙН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТОМАШИНД гэх утгаар 150 САЯ ТӨГРӨГ үржээ
Тус ажлуудын нийт өртөг 1.1 ТЭРБУМ гаруй төгрөгийг ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөнөөс зарлагаджээ
Мөн тус дүүргийн удирдлагууд 2022 онд буюу ОДОО хэрэгжиж буй ЕРӨНХИЙ САЙДЫН санаачилсан ХЭМНЭЛТИЙН ГОРИМ мөрдөгдөж байгаа үед  УС ТЭЭВЭРЛЭХ АВТО МАШИН НИЙЛҮҮЛЭХ нэрээр 150 САЯ төгрөг, ТОХИЖИЛТЫН АЖИЛ нэрээр 50 САЯ төгрөг, 1 ДҮГЭЭР БАЙРНЫ ТАЛБАЙН ТОХИЖИЛТ нэрээр 100 САЯ төгрөг буюу нийт 300 САЯ төгрөг үрэх ажил ҮР ДҮН ГАРААГҮЙ, НЭЭГДСЭН байдалтай байна

С.ЭРДЭНЭБАЯР дарга та ДАГАЖ МӨРД гэж үүрэгдсэн ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ,  ХЭМНЭЛТИЙН ГОРИМОО мөрдөнө үү!!!

Баримт:

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.44.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.