Хуульч Д.Үүрцайх: Улс төрийн тогтолцоо НЭГ НАМТАЙ ТОГТОЛЦОО болж хувираад байна
Сэдэв, асуудал
/
2022-05-25

Улс төрийн тогтолцоо маань өмнө нь 1.5 намтай гэж явдаг байсан бол одоо нэг намтай тогтолцоо болж хувираад байна.

Улс төрийн тогтолцоо ингэж хувирч байгаа, эрх мэдэл хэрхэн шилжиж буйгаас үл хамаараад энэ олонхийн тогтолцоо маань маш олон сөрөг талуудыг дагуулж байна 
Өөрөөр хэлбэл урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжиж болдоггүй. Төсвийнхөө орлогыг тойргуудад хуваадаг, тарамдуулдаг. Засгийн газраа дэмждэггүй. Засгийн газрын бодлогыг унагаадаг байдал арилахгүй байна. Тийм учраас юуны өмнө өнөөгийн бидний 30 жилийн алдсан алдаа бэрхшээл СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООНД байна. Гэхдээ ганц сонгуулийн тогтолцоог өөрчлөөд бид шийдэж чадахгүй. Ингэхийн тулд бид төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа суурь алдаануудаа засах хэрэгтэй байна
Энэ юу гэхлээр нэгэнт бид ҮНДСЭН ХУУЛИАРАА ПАРЛАМЕНТЫН засаглалыг төрийн засаглалын хэлбэр болгоод авчихсан тохиолдолд ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛАА БЭХЖҮҮЛЭХ шаардлагатай байна

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.19.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.