“МОННИС МОТОРС” компанитай гэрээ хийсэн НЗДТГ 6,9 тэрбумаар ХОХИРСОН шиг юм болох вий! Л.Цэдэвсүрэн дарга аа!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-05-25

Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газраас хамтарч “СУРАГЧДЫН АВТОБУС” гэх нэгэн үйлчилгээг нэвтрүүлээд удаж байгаа. Энэ хүрээнд 200 автобусыг нийлүүлэх өндөр дүнтэй гэрээг НЗДТГ нь “Моннис Моторс” ХХК-той хамтран байгуулсан байдаг. Нийт 200 автобус нийлүүлэх уг гэрээний хүрээнд 2020 онд 75, 2021 онд 75, 2022 онд 50 автобусыг авах гэрээг төрийн нууцад хамруулан 2020 оны 07 сарын эхээр байгуулсан байдаг. 200 автобусны нийт зардал 61 тэрбум 400 сая төгрөг.  Нэг ширхэг автобусыг 307 сая төгрөгөөр тооцож нийлүүлэхээр тооцсон ч өнөөдөр 5 ширхэг автобус л ирсэн.

БАРИМТ: Нийслэлийн аудитын газрын 2021 оны тайлангийн дүгнэлт

Тэгвэл Боловсрол шинжлэх ухааны яамнаас мөн л сурагчийн 20 ширхэг автобус авах 5,4 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. Тодруулбал, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын автобус” худалдан авахад тавигдах техникийн тодорхойлолтыг “DONGFENG хойд тэнхлэгтэй, Eaton хурдны хайрцагтай, Jingyida урд тэнхлэгтэй” байхаар боловсруулсныг баталчихсан байна. Мөн 2019, 2020, 2021 онд Монгол Улсад сургуулийн автобус нийлүүлж байсан туршлагатай байх шалгуур тавьчихжээ. Энэ дагуу тендер шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны ерөнхий газар зохион байгуулж, маргааш буюу 2022 оны 5 сарын 20-ны 10 цагт оролцогчдоос материал авахаар болсон гэдгийг tender.gov.mn сайтад нийтэлжээ.

Эрх баригчид сургуулийн автобус авах бүрийдээ  “МОННИС МОТОРС” – ХХК хаягласан тендер зарладаг нь цаанаа нэг учиртай гэж иргэд, олон нийт ярьдаг. Учир нь “МОННИС ГРУПП”-ийн эзэн Г.Чулуунбаатар нь МАН-ын гишүүн, монголын толгой баячуудын нэг учраас ХОТ ОРЧМООС “тендер, төсөв мэрэх” замаар НИТХ-ын төлөөлөгчдийг сонгуульд угжиждаг байж ч болох юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.237.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.