БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ: СОЁМБОТОЙ УУЛЫГ УХУУЛАХГҮЙ
Сэдэв, асуудал
/
2022-05-27

-Богд уулын хязгаарлалтын бүс нутагт холбогдох асуудлуудад анхаарал хандуулж байна уу, Соёмботой уулаа ухуулаад эхэллээ шүү дээ?

-Богд Хан уулын дархан цаазат газрын хувьд бол онгон бүс, хамгаалалтын бүс, хязгаарлалтын бүс гэсэн гурван бүстэй. Өнөөдөр барилгажсан байгаа талбайн хувьд хязгаарлалтын бүс дээр баригдсан байгаа.

Нийтдээ 22000 гаруй га газар хамгаалалтын бүсэд байдаг. Үүнийг бид 5562 га газраар өргөтгөж нийтдээ 28000 орчим га газрыг хамгаалалтын бүсэд авсан. Ингэснээр тухайн хамгаалалтын бүсэд цаашид барилга байгууламж баригдах ямарч боломжгүй. Газар олголт хийгдэхгүй гэсэн үг
Хязгаарлалтын бүс хуучин 12000 байсныг 5562 га хассанаар 6000 орчим хязгаарлалтын бүс үлдэж байгаа гэсэн үг.  Энэ бол нэгэнт олгогдчихсон байгаа, барилга байгууламж баригдчихсан, цуцалсан ч гэсэн шүүхийн маргаантай газрууд үлдсэн. Энэ газрууд дээр тодорхой хэмжээнд НҮХТИЙН АМ байлаа гэхэд уул тал руугаа биш дунд хэсэгт нь байшин, хаусуудад үлдсэн газар бий 
Үүнийг тодорхой нэгэн аж ахуйн нэгж, шүүхийн процесс дээр шийдэгдээд явахаас өөр арга байхгүй байна. Соёмботой уулын хувьд орой дээр нь гурван газар олгосон байна. Тухайн гурван газрын эзэмшигч, аж ахуйн нэгжийн эздийг бид дуудаж уулзсан. Соёмботой уулыг УХУУЛАХГҮЙ гэдгийг албан ёсоор хэлсэн. Дүйцүүлсэн байдлаар тухайн газрыг аялал жуулчлалын төлөвлөгөөт төсөлтэй юм байна лээ. Үүнийг үнэхээр хэрэгжүүлэх юм бол бид дүйцүүлсэн байдлаар өөр газарт олгоно. Хоёрдугаарт Богд Хан уулын хамгаалалтын бүсийг тэлсэн буюу 5562 га газар дээр Соёмботой уулыг оруулсан байгаа
Соёмботой ууланд цаашид газар олгогдохгүй гэсэн үг 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.132.224)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.