SOS!! ГАДААД ӨРИЙН төлбөрт ГАЗАР НУТГАА өгөх вий!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-05-28

Миний нутгийн ГАЗАР ШОРООНООС бурхан гуйсан ч бүү өг!! гэсэн эцэг дээдсийн сургаал бий. Тэгвэл энэ цагийн сайн улстөрчдын ачаар ГАЗАР НУТГАА БАРЬЦААНД тавьж ГАДААД ӨРӨӨ ТӨЛӨХ хүндхэн нөхцөл байдал биднийг, бидний ирээдүйг угтаж байна. Монголын нийт өр болон ДНБ-ийн харьцаа 222%-д хүрээд байгаа билээ. Дэлхийн банкны судалгаагаар хөгжиж буй орнуудад тус үзүүлэлт 64%-иас дээш 1% өсөх тутамд эдийн засгийн өсөлтийг нь 0.02%-иар удаашруулдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл өнөөдөр Монгол улсын гурван хүн тутмын ХОЁР НЬ ЯДУУ болж, ядуурлын түвшин 26 хувьтай болоод буй!!!

БОДИТ БАЙДАЛ БУЮУ ХАЛУУН ҮНЭН!!!

Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Норовын Алтанхуяг тэргүүтэн “Чингис”, “Самурай” зэрэг түүхэн нэртэй их хэмжээний бонд босгож авсан ч өнөөдөр тэр нь ХУЛГАЙН ЗАМААР орчихсон. Тэрчлэн ертой юм шиг “БОНДЫН МӨНГИЙГ БИДНИЙ ҮР ХҮҮХДҮҮД ТӨЛЧИХНӨ” гээд сууж байсан хүн. Хөгжлийн банкны жишээнээс харж болно. Гаднаас босгосон бондыг захиран зарцуулсан гол банк нь Хөгжлийн банк. Гэтэл тэндээс зээл авсан нөхдүүд амин хувиа л бодож, тордсон уу гэхээс улс орондоо ашигтай зүйл хийгээгүй. Тэр зээлээс нь хэдэн ҮХЭР л үлдсэн гэдэг. У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 2020 онд “Номад” бонд гаргасан бөгөөд олон улсын зах зээлээс зургаан жилийн хугацаатай 5.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларын санхүүжилт татаж “Мазаалай” болон “Чингис” бондын тодорхой хэсгийг дахин санхүүжүүлсэн. 2022 оны 02 дугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэрүүтэй Засгийн газрын төлөөлөл БНХАУ-д төрийн айлчлал хийж "Улаанбаатар хотын замын түгжрэлийг шийдэх" санхүүгийн эх үүсвэр буюу ЗЭЭЛ босгож ирсэн. 

Монгол Улсын нийт гадаад өр 33,3 ТЭРБУМ ам.доллар. Үүний

  • 12.5 тэрбум доллар нь “Оюутолгой” ХХК-ийн өр,
  • 8,5 тэрбум ам.доллар нь Засгийн газрын тавьсан гадаад өр
  • 2,2 тэрбумын ам.долларын өр нь Монголбанкы БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, своп хэлэлцээрийнх.
  • 1 тэрбум ам.долларын өр нь Хөгжлийн банкных гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар чуулганы индрээс хэлэв. Тэрчлэн МАНай улс гадаадын өрийн төлбөртөө Засгийн газрын төлбөрт хоногт төлдөг 2,5 тэрбумыг оролцуулаад  тооцвол 10 тэрбум төгрөгийн хүү төлдөг болохыг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Сүх-Очир баталлаа.

Өрөнд  баригдсан хүн, өтөнд баригдсан ямаатай адил гэж ард түмний дунд тархсан ХЭЛЦ ҮГ бий!! Тийм учраас Засгийн газар, Сангийн яам, Монголбанкны удирдлагуудыг онцгой анхаарахгүй бол “ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХҮЙЦ ХЭМЖЭЭНД ХҮРСЭН” гэдгийг УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Г.Занданшатар удаа дараа мэдэгдээд байгаа.

ӨР ҮҮССЭН ШАЛТГААН НЬ “МАН-АН”-ЫН МӨНГӨ ТАРААДАГ, ХАЛАМЖ ОЛГОДОГ БОДЛОГО!!

Гадаад өрийг яах гэж тавьдаг вэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирдэг. Өрийг ЭРХ БАРИГЧИД тавьдаг. Яах гэж вэ гэхлээр ард түмэнд таалагдсан АМЛАЛТАА биелүүлэхийн тулд ХАЛАМЖ олгох гэж л тараадаг. Манай улс сүүлийн 20 жилд дандаа алдагдалтай төсөв баталсан. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд гаднаас зээл авдаг.

Авсан зээлээ ХЭДЭН ИХ НАЯДЫН ХАЛАМЖИД шууд цацдаг. Тухайлбал

  • -Хүүхдийн мөнгө
  • -Цалинтай ээж хөтөлбөр
  • -Орлоготой оюутан хөтөлбөр
  • -Одонгийн мөнгө
  • -Насны хишиг
  • -Ковидын вакцины урамшуулал гэх зэрэг нийгмийг халамжууд ордог. Монгол улсын нийт хүн амын гуравны нэгийг эзэлдэг 1,1 сая хүүхдэд хүүхдэд сар бүр 200 мянган төгрөг өгөхөд НЭГ ИХ НАЯД гаруй, ахмадын тэтгэвэр тэтгэмжид НЭГ ИХ НАЯД орчим, бусад урамшуулал, хөтөлбөрт НЭГ ИХ НАЯД гаруй гээд ГУРВАН ИХ НАЯДЫГ зөвхөн халамжид зарцуулдаг.

Өөрөөр хэлбэл ӨР ТАВЬЖ ХАЛАМЖ ОЛГОЖ, үндэсний үйлдвэрүүдээ татан унагадаг, ЭХ ОРНЫ ЭСРЭГ БОДЛОГООС ТАТГАЛЗАХ ёстой гэсэн үг. Засгийн газрын өр, хувийн компаниудын өр гэж тусдаа байхгүй. Нийлээд НЭГ Л МОНГОЛ УЛСЫН ӨР! Ард түмэнд таалагдах гэж худлаа инээж, хэдэн лайк цуглуулах гэж гоё үг сошил хуудастаа бичдэг улстөрчид одоо ГАДААД ӨРИЙН АСУУДАЛД анхаарахгүй бол НЭГ Л ӨДӨР ШРИ-ЛАНК улс шиг газар нутгаа алдах цаг ирсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир нар Засгийн газарт хандаж хэлэв. Тэдний зөв. Үнэн. Одоо халамжийн бодлогоо ЗОГСООХ ёстойг тэд онцлов.

ДЭЛХИЙН ЖИШИГ БАС БУСАД УЛСУУДАД!!!

Хамгийн энгийн жишээ! Гадаад улсуудаас ихээхэн хэмжээний зээл авч түүнийгээ төлж чадахгүйд хүрч улс орон нь АЮУЛД ОРООД буй Пакистан, ШРИ-ЛАНК зэрэг улсууд байна. 958 оноос хойш хойш Пакистан улс нийт 22 удаа ямар нэг хэмжээгээр ОУВС-ын тусламж, дэмжлэгийг авч эдийн засгаа уналтаас гаргаж, сэргээж байсан бол 2022 онд дахин хандаж $6.0 тэрбум ам долларын тусламж хүссэн байна.

Шри Ланка улс тулгамдсан $7.0 тэрбум ам долларын гадаад өрийн хүүгийн төлбөр болох $78.0 сая ам долларыг төлөх эх үүсвэргүй болсны улмаас тус улсын Төв банкны Ерөнхийлөгч өчигдөр мэдэгдэл хийж дампуурлаа зарласан. Тус улсын удирдлагууд ОУВС-ын шинжээчидтэй цахимаар уулзалт хийж, дампуурлаас гарах арга зам, өрийн бүтцийн өөрчлөлтийг хэрхэн хийх талаар (15 хоногийн туршид цуврал уулзалт хийж) зөвлөлджээ!! Дээрх хоёр улсын зээлжих зэрэглэл нь C ангилалд багтсан учраас гаднын өөр улсууд санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй. Тийм учраас Олон улсын Валютын санг царайчлахаас өөр аргагүйд хүчээ!!!

/Эдийн засагч Н.Энхбаяр оруулсан баримтаас иш татав/

МАНай УЛСЫГ ЯМАР ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭЖ БАЙНА вэ!!!

Монгол улсын  Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ний 67.5 хувьд хүрч,ДАМПУУРАХ ЭРСДЭЛД тулчихсан, АВААРЫН ГЭРЭЛ АСЧИХСАН байгааг анхааруулж буй юм! Шийдвэр гаргагчид, Төрийн өндөрлөгүүд одоо л энэ асуудалд онцгой анхаарахгүй бол таван жилийн дараа ГАЗАР НУТГАА ГАДААД ӨРИЙН ТӨЛБӨРТ тавиад туучих эрсдэл учирчхаад байна. Мянга сайхан алт эрдэнэс, нүүрс зэс, хүдэр байлаа гээд БУРУУ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ юм бол АЮУЛ ХААЛГА ТОГШИЖ БАЙГАА гэдгийг санах нь зүй байх!!

БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ!!!

Тийм учраас эрх зүйн хувьд Төсвийн бодлого, зохицуулалтын тухай хуулийг ягштал баримталж ирэх онуудын төсвөө АЛДАГДАЛГҮЙ батлах,

Засгийн газраас дахиж бонд босгож гадны улсаас ХАНДИВ, ТУСЛАМЖ, ЗЭЭЛ авахаас цааргалах.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулж эрх баригч нам аль байхаас үл хамаарч ЗОРИЛТОД БҮЛГЭЭС БУСАД халамж, урамшууллыг олгохгүй байхаар хуульчлах.

Одоо төлөх ёстой гадаад өр төлбөрийг нэн яаралтай горимоор төлж барагдуулахыг УИХ-аар шийдвэрлэх хэрэгтэй.

Харин иргэийн хувьд ХАЛАМЖААР АМЬДАРНА гэсэн сэтгэхүйгээсээ салах ёстой. Үүний тулд хүн бүр АЖИЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ нь зөв. Засгаас АЖИЛГҮЙН байгаагийн төлөө тус АЖИЛ ХИЙЖ БАЙГААГИЙНХ НЬ ТӨЛӨӨ татварын бодлогоор дэмжих хэрэгтэй.

Хямрал, хүндрэлээс улс орноо салгахын тулд ТӨР ӨӨРӨӨ АЖЛЫН БАЙР БЭЛДЭЖ, үйлдвэрийн газруудыг олноор нь байгуулах хэрэгтэй.

ХАМГИЙН ЧУХАЛ нь ажлын байрыг бий болгож, татвар төлж буй ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРҮҮДЭД дэмжлэг үзүүлэх нь чухал. Нэг жилд ГУРВАН ИХ НАЯДЫГ халамжид зарлагадахын оронд томоохон аж ахуй нэгжүүдэд үйлдвэрээ өргөжүүлэх санхүүгийн дэм болох нь зөв бодлого болно.

Зөвхөн Засгийн газрын 10.2 тэрбум долларын гадаад өрийг төлөхийн тулд манай улс жилд 200 сая төгрөг гаргана гэж тооцвол дор хаяж 50 жил шаардлагатай энгийн тооцоог гаргаж болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.162.51)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.