Салбараа МЭДЭХГҮЙ сайд З.Мэндсайханы “балагаар”  Монголчууд ШҮЛХИЙТЭЙ, ӨМХИЙ МАХ идэж байна!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-06-03

Мөнгөтэй, өнгө л бол МЭДЛЭГГҮЙ, ЧАДВАРГҮЙ байсан ч сайд, түшмэл болдог тод жишээ бол Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Загджавын Мэндсайхан!! Монголчуудын АМЬ НАСТАЙ холбоотой чухал салбарыг удирдаж байгаа хүн наад захын мэдлэггүй, бас салбараа удирдаад явчих чадваргүй байна гэхээр ГУТАМШИГ. “МОРДОХЫН ХАЗГАЙ” гэж үг бий. З.Мэндсайхан сайд энэ салбарт эхнээсээ л тохирохгүй гэдгээ Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай уулзахдаа л өөрөө баталчихсан хүн.  Тэрбээр “Хүнсний ногооны иптортын дүнг мэдэхгүй” гээд ширэн нүүрлээд зогсож байсан. Энгийн, наад захын тооцоо мэдэхгүй ийм хүн сайд болсон учраас 67,3 толгой мал ШҮЛХИЙД НЭРВЭГДЭЖ, эмээлт захын ХУЖАА ҮЙЛДВЭРҮҮД ӨМХИЙ МАХ хотынхонд “шахах” нь аргагүй шүү дээ!!

Дээдэх нь суудлаа олохгүй бол, доодуул нь гүйдлээ олохгүй гэгч л болж байна. Ядаж байхад яамныхаа аппратыг ч олигтой удирдаж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн. Нэгэн байнгын хорооны хуралдааны үеэр “Мал эмнэлгийн Ерөнхий газрын удирдлагууд харин буруу мэдээлэл өгөөд байгаа юм” гээд өөрийгөө чадваргүй, сул дорой, нам дагаж ирсэн татаасны сайд болохоо үгээрээ хүлээн зөвшөөрчихсөн.

Тодруулбал МОНГОЛЧУУД ШҮЛХИЙТЭЙ, бас “химийн хорт бодисоор хачирласан” ӨМХИЙ МАХААР хооллож байна. Энэ бүхний буруутан нь мэдээж САЛБАР ЯАМНЫ УДИРДЛАГУУД!! Газар нугтгийнхаа НЭГХЭН ХУВЬД ногоо тарьдаг гэдгийг ч мэдэхгүй, 21  хувь гээд ХУДЛАА яриад зогсдог энэ хүнд Монгол Улсы Засгийн газар хүнсний аюулгүй байдлын чухал салбарынхаа жолоог атгуулсан нь АЛДАС БОЛСОН юм. Засгийн газрын тэргүүн энэ хүндээ хариуцлага тооцох ёстой!

Өнөөдрийн үүсээд буй нөхцөл байдал, өмхийрсөн мах, Хятад бизнесийн асуудал тэр чигтээ З.Мэндсайхан сайдын эрхлэх асуудлын хүрээнд яригддаг. Дотооддоо МУУДСАН ХООЛ, ӨМХИЙРСӨН МАХ хэрэглэж байж гадагш лаазалсан мах худалдаж орлого олно гэж байхгүй шүү дээ!! З.Мэндсайхан сайдаа. Чаддаг чаддаг ажлаа хийж, улс орон, ард түмэндээ ГАЙ БОЛОЛГҮЙ амьдарвал зүгээр юмсан. Шуудхан хэлэхэд З.Мэндсайхан сайдаа! Та энэ салбарт тэнцэхгүй байна. Хувийн компанийн захирлаа хийгээд эсвэл МАН-ын дарга нарын ЦҮНХИЙГ ЧАНГАХАН БАРИАД шогшож явбал зүгээр юм байна!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.57.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.