Х.Болормаа даргаа ХЭМНЭЛТ яасан бэ!!!
Сэдэв, асуудал
/
2022-06-09

Сүхбаатар дүүргийг  Х.Болормаа удирдаж байгаа.

 Тэгвэл Х.Болормаа дарга ТӨРИЙН ХУУЛЬ, ЗАСГИЙН ГАЗРЫН БОДЛОГО, ТОГТООЛЫГ мөрдөж байна уу?
Х.Болормаа даргаас ХЭМНЭЛТ ЯАСАН БЭ, гэж асуух олон шалтгаан байна. 2021 онд буюу ТӨСӨВ ХЭМНЭХ ЗАСГИЙН ГАЗРЫН 43-р тоот ТОГТООЛ мөрдөгдөж байсан үед Х.Болормаа дарга БЭЛЭГ, ХҮНДЭТ ТЭМДЭГ, МЕДАЛЬ,  СУРГАЛТ зэрэг шаардлагагүй, тэвчиж болох зүйлсэд ТӨСВИЙН МӨНГӨ үржээ
БАРИМТ: Х.Болормаа даргаас ИРГЭДИЙН АМЬДРАЛ, УЛСЫН ТӨСӨВ хүнд хэцүү байна, ХЭМНЭХ учиртай гэдэг сэтгэл гарсангүй. Харин ч эсрэгээрээ  2021 оны 12-р сарын 10-ны өдөр ХҮНДЭТ ТЭМДЭГ, ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР МЕДАЛЬ хийлгэх нэрээр 4.8 САЯ төгрөг үрсэн бол 2021 оны 12-р сарын 16-ны өдөр дахин ХҮНДЭТ ТЭМДЭГ, ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР МЕДАЛЬ хийлгэсэн гэж 4.8 САЯ төгрөг үржээ. Тус ажлыг ГОЁЛ ТРЕЙД ХХК гүйцэтгэсэн байна

 

Мөн 2021 оны 12-р сарын 10-ны өдөр СУРГАЛТ ДАДЛАГА ХИЙХИЙН ТӨЛӨӨ 5 САЯ төгрөг БИЧГИЙН ХЭРЭГСЭЛД үржээ

Улмаар 2021 оны 12-р сарын 21-ны өдөр 19 САЯ төгрөгийг ЗДТГ-ын АЛБАН ХЭРЭГЦЭЭНД БЭЛГИЙН ИЖ БҮРДЭЛ худалдаж авхад үржээ. Энэ ажлыг НЕМО ПЛАС ХХК гүйцэтгэсэн баримт байна

 

  Гэтэл дүүргийнх нь ИРГЭДИЙН АМЬДРАЛД  шийдэх асуудал их бий шүү дээ
Тус дүүргийн 9 дүгээр хорооны 100 айл орчмын иргэд нь угаадас, нохойн баас, хогон дунд амьдарч, зуслангийн бүсийн айл өрхүүд нь шар усны үерт өртөөд  хашаа байшин, орон гэр нь өвөлдөө  “МӨСӨН ХОТХОН” болчихдог, зундаа ҮЕР УСАНДАА автдаг дүр зургийг хэзээ өөрчлөх юм
Энэ мэт иргэдэд тулгамдсан олон асуудал байхад ЗАСАГ ДАРГА Х.БОЛОРМААГИЙН “МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ” зорилгоор Тамгын газраас нь ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН төлсөн 110 сая төгрөгөөр “ВЭБ САЙТ, ГАР УТАСНЫ АППЛИКЭЙШИН” хийлгэх тендер зарлачихсан байх жишээтэй

Үнэндээ тус дүүргийн иргэдэд хэрэггүй, ямар ч үр дүнгүй мөнгө үрсэн зүйл болно.

Х.Болормаа даргаа ХЭМНЭЛТ яасан бэ!!!

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.122.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.