Г.Батзам дарга аа УЛСЫН ТӨСӨВ таны ХЭТЭВЧ БИШ!!!
Сэдэв, асуудал
/
2022-06-15

Говь-Сүмбэр аймгийн ЗАСАГ ДАРГЫН үүрэгт ажилд ГАНСҮХИЙН БАТЗАМЫГ томилсон.

Тэгвэл Г.Батзам дарга ТӨРИЙН ХУУЛЬ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ зөрчсөн ноцтой үйлдэл гаргажээ
Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, хэрэгжүүлэх  үүрэг бүхий  төрийн төлөөлөгч байдаг. Гэтэл  ТӨРИЙН ТӨЛӨӨЛӨЛ нь ХУУЛЬ, ТОГТООМЖОО зөрчиж ТӨСӨВТ гамгүй хандаж байгаа нь хир ЗҮЙ ЗОХИСТОЙ ВЭ?
Төсвийн хүндрэлийг давах гэсэндээ  ЗАСГИЙН ГАЗАР НЬ хэмнэлтийн 43-р ТООТ ТОГТООЛЫГ 2021 оны 02-р сарын 17-ны өдөр үйлдэж ТӨРИЙН болон оролцоотой  байгууллагууд, түүнийг удирдаж буй төлөөллүүдэд ДАГАЖ МӨРДӨХ ҮҮРЭГ болгосон. Гэвч ЗАСГИЙН ТОГТООЛОО үл хайхарч ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН мөнгөөр тоглож суугаа ЭРХ МЭДЭЛТЭНД бодитой хариуцлага тооцож байгаа нь алга. Үүнийг дагаад ЗАСАГАА ДАВСАН ТОМ ТОЛГОЙТНУУД олширч байна
Үүний тод жишээ Говь-Сүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам гэгч ТӨСӨВ ХЭМНЭХ тухай ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ зөрчиж ЭЛДЭВ ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ, ХҮНДЭТГЭЛ, ХҮНДЭТГЭЛД ЗОРИУЛСАН ЖУУХ, ЦОМ, ӨРГӨМЖЛӨЛ, ГАРЫН БЭЛЭГ, АВТОМАШИН, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ,  ОНЦЛОХ ХҮН ТОДРУУЛАХ зэрэг НЭН ЧУХАЛ БУС ажилд  ТӨСӨВ үржээ

Тус үрэлгэн зардлын нийт өртөг 210 САЯ төгрөг болж байна.

БАРИМТ: 2022 оны 03-р сарын 24-ны өдөр ЦОМ ӨРГӨМЖЛӨЛ гэх утгаар ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 2.4 САЯ төгрөг үржээ. Тус ажлыг МОНТЕХТРЕЙД ХХК гүйцэтгэсэн байна

Улмаар ЖУУХ, ДЭМЖЛЭГ, ТУСЛАМЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ нэрийдлээр 5 САЯ ТӨГРӨГ зарлагадсан бол ГАРЫН БЭЛЭГ нэрээр 6 САЯ төгрөг үржээ

2022 оны 02-р сарын 23-ны өдөр АЙМАГ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ гэх утгаар УЛСЫН ТӨСВӨӨС 50 САЯ төгрөг зарлагаджээ

2022 оны 02-р сарын 14-ны өдөр УС ТЭЭВЭРЛЭХ АВТОМАШИН ХУДАЛДАН АВАХ нэрээр тендер зарлаж ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГААС 100 САЯ төгрөг зарлагадсан байна
2021 оны 12-р сарын 21-ны өдөр АЙМГИЙН ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА, ОНЦЛОХ ХҮН ШАЛГАРУУЛНА гэж 3.8 САЯ төгрөг зарцуулжээ

2021 оны 12-р сарын 14-ны өдөр УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЗАХИРАМЖ үйлдэж  22 САЯ ТӨРӨГИЙГ тус ажилд зарцуулсан гэжээ

 

2021 оны 12-р сарын 20-ны өдөр ТАМИРЧИД ДАСГАЛЖУУЛАГЧДЫГ УРАМШУУЛАХ нэрийдлээр ЗАХИРАМЖ ҮЙЛДЭЖ 16 САЯ төгрөг ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГӨӨС зарлагаджээ

2021 оны 12-р сарын 21-ны өдөр УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТУХАЙ захирамж үйлдэж 6 САЯ төгрөг ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГӨӨС гаргажээ

2021 оны 12-р сарын 21-ны өдөр “ЖУУХ БИЧИГ”-ээр ШАГНАХ тухай захирамж гаргаж 850 МЯНГАН төгрөгийг ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ ХӨРӨНГӨӨС гаргажээ

 Төсөв хэмнэх тухай ЗАСГИЙН ГАЗРЫН тогтоолд  ХУРАЛ ЦУГЛААНЫГ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЭХ, АВТОМАШИН ХУДАЛДАН АВАЛТАД МӨНГӨ ҮРЭХГҮЙ, ШАГНАЛ УРАМШУУЛАЛ ОЛГОХГҮЙ БАЙХ тухайд тодорхой тусгасан

Гэвч Г.Батзам дарга ТОГТООЛЫГ үл хайхарч ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ийнхүү ДУРААР ДУРГИЖЭЭ!!!

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.31.223)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.