10 саяыг ХООЛ, ЦАЙ, АВТОБУСАНД зарцуулсан Х.ПҮРЭВЖАРГАЛ даргад ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ нь!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-06-16

Монгол Улсын Их хурлаас ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ баталсан. Энэ хуулийн хүрээнд төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компаниуд засгийн газрын шийдвэргүйгээр төсвөөс ямар нэг үйл ажиллагааг санхүүжүүлэхийг хориглосон. Гэтэл Зам тээврийн хөгжийн яамны харьяа “Зам тээврийн хөгжлийн төв”-ийн захирал Х.Пүрэвжаргал ТУШААЛ гаргаж 10 сая 773 мянган төгрөгийг ХООЛ ЦАЙ, АВТОБУСНЫ ЗАРДАЛ, БЕНЗИН, ХУДЛААСАН ХЭВЛЭЛ зэрэгт зарцуулжээ.

Тус байгууллагын хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 05 дугаар сарын хоёр дахь долоо хоногт бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж МОД ТАРИХ ажилд оролцохдоо ийнхүү зардал гаргажээ.

Төрийн байгуулагууд нэгдэж МОД ТАРЬЖ байгааг буруутгахгүй. Харин ч дэмжинэ. Тэгэхдээ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ХООЛ ЦАЙ, ХУЛДААСАН ХЭВЛЭЛ хийлгэж байгаа нь ЗҮЙ БУС ЗАРЦУУЛАЛТ юм. Заавал хулдаасан самбар өлгөлгүйгээр, гэрээсээ хоол цай авчирч, хувийн унаатайгаа ирээд чимээгүйхэн мод тарьж болдог. Өмнө нь ч ийм жишгээр явж байсан. Гэтэл санаатайгаар ийм тушаал гаргаж ууж идэж, нэг удаа ашиглах хэрэггүй худлаасан хэвлэлд зардал гаргасан нь 2022 оны 04 сарын 29-нд баталсан ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ байгаа үйлдэл юм. Эдгээр нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх гэсэн заалтыг ЗӨРЧСӨН үйлдэл.

21.1.Төсвийн захирагч, энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно гэж ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬД заасан байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.21.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.