Д.Ганхуяг генерал  ЗУРГИЙН АЛЬБОМ худалдан авахын тулд ТӨРИЙН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-06-17

Монгол Улсын Их хурлаас ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ баталсан. Энэ хуулиар бүх шатны төрийн байгууллагууд санхүү, төсвөө оновчтой, үр ашигтай зөв зүйлд зарцуулахыг хуулчлсан. ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ хэрэгжээд хэдхэн хонож байтал Баилан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Бригадын Генерал Д.Ганхуяг 2022 оны 05 дугаар сарын 03-нд А/48 тоот тушаал гаргаж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 1,8 сая төгрөгийг ҮР АШИГГҮЙ зүйлд зарцуулжээ.

Тодруулбал “Монгол хурандаа нийгэмлэг” ТББ-аас хэвлэн гаргасан ХУРАНДАА НАРЫН ЗУРАГТАЙ ЗУРГИЙН ЦОМГИЙГ нэг тус бүрийг нь 90 мянган төгрөгөөр тооцож 20 ширхэгийг худалдан авсан байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд 15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах; 15.1.6.нөөцлөх шаардлагатай бараа, материалыг үр ашиггүй удаан хадгалах, шаардлагагүйгээр их хэмжээгээр бараа, материал бэлтгэх, нөөцлөхийг хориглосон байдаг. Гэтэл Батлан хамгаалах яамны удирдлагууд ОНЦ ШААРДЛАГАГҮЙ ЗҮЙЛСИЙГ их хэмжээгээр худалдан авч, төсвийг үр ашиггүй зарцуулсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.162.61)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.