МХЕГ-ын Б.Баасандорж даргыг МАШИНАА ДААТГУУЛЖ, дулаан зогсоол түрээслэж байх зуур ЭМЭЭЛТИЙН МАХ ӨМХИЙРЧЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-06-17

Монгол Улсын Засгийн газраас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ-аар батлуулсан. Энэ хуульд төрийн байгууллагуудын автомашины хэрэглээг хязгаарлачихсан.  Гэтэл Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга нь МИГ даатгал компанитай гэрээ байгуулж LC-200, Y-62 тэргүүтэй автомашинуудаа ДААТГАЛТД хамруулж татвар төлөгчдийн мөнгөнөөс 8 сая гаруйг ХУРААМЖИД өгчээ!!

Түүнчлэн барилгачдын талбай дахь гараашд МХЕГ-ын таван автомашиныг тавих гэрээ байгуулсан байна. ингэхдээ 2022 оны 10 сарын 01-ээс 2023 оны 03 сарын сарын 31-нийг дуустал зургаан сарын хугацаанд таван машиныг нэг хоногийн 12 мянган төгрөгийн үнэ бүхий дулаан гараашд зогсоохоор тооцож 10 гаруй саяыг, тэрчлэн зуны буюу дулааны улиралд нэг автомашиныг 6000 төгрөгөөр тооцож 5 сая 400 мянган төгрөг байхаар гэрээ хийж тохирсон байна. Яг ийм гэрээг “Засгийн газрын авто бааз” УТҮГ-тай байгуулсан байгуулжээ!!

Мэргэжлийн хяналтын байгууллагын үндсэн ажил нь юу вэ! Иргэд хортой, химийн бодистой МАХ хүнсэндээ хэрэглэж байгааг яагаад хяналт шалгалтаараа илрүүлж чадаагүй юм бэ! Сэтгүүлчид мэдээллийг олон нийтэд ил гаргахаас өмнө хянаж шалгаж, үйл ажиллагааг нь зогсоож болох байсан. Гэтэл иргэдийн мэдлэггүй, мэдээлэлгүй байдлыг ашиглаж ХЭДЭН МАШИНЫХАА дулаан гараашд л санаа тавьж суусан гэхээр харамсалтай байна, Б.Баасандорж ДАРГА АА!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.50.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.